Зөвлөгөө

ХАС ТЭМДГИЙН БЭЛГЭДЭЛ – Хадгалаад аваарай

Хасын Утга ХАС Монгол бэлгэдэл

Хасын Утга учрыг ухаж үл дуусах бөгөөд нууцын чанадыг агуулсан энэ гайхамшигт ХАС тэмдгийн Эх орон бол яахын аргагүй МОНГОЛ мөн. … Ф.А. Оссендовски

Хасын их олон янзаар тайлбар хийх байх аа. Зах зухаас нь хэлэхэд… Монголчууд бидний өвөг дээдэс орчлон ертөнцийн хүрдний эхлэл ХАС төлөв байдалтай гэдгийг эрт дээр танин мэдэж түүнийгээ хад чулуунд тэмдэглэн үлдээжээ. Энэ нь манай галактик буюу нарны аймгийн эргэлтийн хүрдийг бэлгэдсэн гэж үздэг бөгөөд энэ нь хязгааргүй үргэлжийн мөнхөд хөдөлгөөнд оршихын бэлгэдэл гэж үздэг…

Хасыг эргэлтээс нь хамааруулаад нар зөв эргэсэнг эр ХАС, нар буруу эргэсэнг нь эм ХАС гэж нэрлэж иржээ. Нөгөөтээгүүр Хас хээ буюу түмэн наст хээний үндсэн хэсэг болж өгдөг. Монголчууд Түмэн наст хээг хязгааргүй, эцэс төгсгөлгүй үргэлжилчхийн бэлгэдэл гэж үздэг. Монголчууд түмэн наст хээг 12 төрлийн түмэн наст хээ байдаг гэж үздэг… Цаашид их олон янзаар тайлбарлаж ярих байхаа хүний биед орших ХАС эргэлт гэж хүртэл үздэг юм билээ… Бэлгэдлийг нь ухаж үл дуусах бөгөөд нууцын чанадыг агуулсан энэ гайхамшиг ХАС тэмдгийн эх орон бол яахын аргагүй МОНГОЛ мөн.

 

Эх сурвалж: Ugluu.mn

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !