Дэлхий дахинд

УХААЛАГ ХҮНИЙ ХЭЗЭЭ Ч ХИЙДЭГГҮЙ 9 ЗҮЙЛ – Шэйрлээд аваарай

Бид өөртөө итгэлтэй, ямар ч тохиолдолд биеэ зөв авч явдаг хүмүүсээр үргэлж бахархдаг билээ. Мөн энэ төрлийн хүмүүсийг ухаалаг гэж тодорхойлох нь бий.

Гэхдээ та хүн бүрд сайн талууд байдаг гэдгийг санах хэрэгтэй шүү. Магадгүй бид зарим амьдралын буруу хэвшил, таагүй бодлоосоо салж чадвал ухаалаг байх нь тийм ч хэцүү биш ажээ.

 

1. Хэн ч тэдний сэтгэл хөдлөлийг өөрчилж чаддаггүй: Хэрвээ таны өөрийгөө үнэлэх үнэлэмж бусдын нүдэнд хэрхэн харагддагаар хэмжигддэг бол та аз жаргалтай нэгэн биш юм. Харин өөртөө итгэлтэй, амьдралдаа сэтгэл хангалуун байж чаддаг хүмүүс хэн нэгэнд түүнийгээ булаалгадаггүй ажээ. Өөрөөр хэлбэл, бусдын үзэл бодол таны өөрийгөө үнэлэх үнэлэмжид нөлөөлөх ёсгүй. Таны талаар хүмүүс ямар бодолтой байх нь хэнд ч хамаагүй бөгөөд тэр нь бодит байдалтай нийцэх ч албагүй юм.

2. Тэд хэзээ ч мартдаггүй: Ухаалаг хүмүүс аливаа сэтгэл гонсойлгосон зүйлсийг эергээр хүлээж авч, өөрийг нь уурлуулж, гомдоосон хүмүүсийг амархан уучилдаг. Энэ нь тэд таагүй зүйлийг ардаа орхиж, бусдад хоёр дахь боломжийг өгч чаддаг гэсэн үг юм.

3. Тэд танкны өөдөөс хутгатай явдаггүй: Ухаалаг хүмүүс өөрийгөө хамгаалах хэрэгтэй гэдгийг мэддэг. Гэхдээ тэд асуудалтай нөхцөл байдалд бүх зүйлийг умартаж бүдүүлэг авир гаргадаггүй. Угтаа бол өөрийн сэтгэл хөдлөлийг хянаж чаддаг хүмүүс хэзээ, хаана ямар байх ёстойгоо сайн мэддэг юм.

4. Тэд төгс төгөлдрийн араас хөөцөлддөггүй: Төгс төгөлдрийн араас хөөцөлдсөнөөр та өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдах бөгөөд зорьсондоо хүрч чадаагүйдээ хямарч, сэтгэл санаагаар унах болно. Ухаалаг хүмүүс хүрсэн амжилтандаа талархаж, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж чаддаг юм шүү.

5. Тэд өнгөрснөөрөө амьдардаггүй: Ямарваа нэгэн зорилго тавиад түүнийхээ төлөө тэмцэх нь бага зэрэг хүндрэлтэй байдаг хэдий ч ухаалаг хүмүүс ололт, уналтын аль алийг нь эергээр хүлээн авч урагшилсаар л байдгийг санаарай. Тиймээс та өнгөрсөн алдаагаа үргэлж дурсаад байвал хэзээ ч амжилтад хүрч чадахгүй. Учир нь өнгөрснөөрөө амьдрах үед таны одоо цаг замхарч, ирээдүй чинь бүрхэг болж эхэлдэг.

6. Тэд асуудлаас айдаггүй: Таны сэтгэл санаа бодож байгаа зүйлтэй чинь шууд холбоотой байдаг. Тиймээс тулгамдсан асуудал бүрээ цаг ямагт бодоод байвал таны сэтгэл зүй хямрах болно шүү. Харин ухаалаг хүмүүс өөрт тулгарсан асуудлуудынхаа гарц, шийдлийг олох хэрэгтэй гэдгийг мэддэг.

7. Тэд үргэлж гомдоллодог хүмүүстэй харьцдаггүй: Амьдралд үргэлж гомдоллодог хүмүүс сэтгэл санаагаа сэргээхийн тулд бусдад зовлонгоо ярьж, өөрийгөө өрөвдүүлэхийг хүсдэг. Тиймээс тэдгээр хүмүүсээс зайгаа барих хэрэгтэй. Эс тэгвээс тэд таныг өөрийн асуудалдаа татан оруулах болно шүү. Магадгүй хэн нэгэн танд үргэлж гомдол мэдүүлж байвал та түүнээс асуудлаа хэрхэн шийдвэрлэх гэж байгааг нь асуух хэрэгтэй. Энэ тохиолдолд тэрбээр хариулж чадахгүй учир дуугаа хураах болно.

8. Тэд өс санадаггүй: Уурлаж байгаа үедээ мэдэрдэг мэдрэмж бол стресс юм. Бид ямар нэгэн хэцүү байдалд орох үедээ өөрсдийгөө хамгаалж уурлаж эхэлдэг. Гэхдээ асуудал шийдэгдэж, бүх зүйл ард хоцорсон бол бусдад өс санах хэрэггүй. Энэ нь бидний сэтгэл санаанд төдийгүй, эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлдөг. Ухаалаг хүмүүс стресстэй байхыг хэзээ ч хүсдэггүй юм шүү.

9. Тэд хүсэхгүй байгаа зүйлтэйгээ санал нэгддэггүй: Зарим хүмүүс “үгүй” гэж хэлж чаддаггүй бөгөөд түүнээсээ болж бусдад ихээхэн ашиглуулах нь бий. Тиймээс шийдвэрлээгүй байгаа асуудлаа шийдвэрлэж дуустлаа ахиж өөртөө лай хураах хэрэггүй гэдгийг санаарай.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !