Дэлхий дахинд

ГЭР БҮЛИЙН АРЧААГҮЙ БАЙДЛЫГ ХАРУУЛДАГ ЗҮЙЛ НЬ ХӨРГӨГЧ ЮМ – Шэйрлээд аваарай

Манай хүүхнүүд их ганган. Өдөр бүр нүүрээ будах, өндөр өсгийт өмсөх гээд их арчаатай. Эрчүүд ч ялгаагүй. Том том утастай машинтай. Том том бодолтой.

Харин эцэг эхчүүдийн арчааг харуулдаг зүйл нь гэрийн хөргөгч байдаг. Гэтэл хөргөгч нь мах, хэдэн төмс, ганц сүүнээс өөр зүйлгүй. Найзууд ирээд пиав уухад дэлгүүр гүйнэ. Сагс пиаваа аваад гэртээ тавьчихдаг нь цөөхөн.

Хөргөгч дүүрэн биш, айл гэрийн хоол нэг хэвийн, цөөхөн орцтой байснаар эцэг эх хүүхдүүдийн эрүүл мэнд, хүмүүжил, цаашлаад биеэ авч явах байдалд нөлөөлдөг.

Үүнээс үүдээд нэг амттай юм харахаараа бүгд дайрах, өрсөлдөж идэж уух, нэг дор хэт их идэх, хүүхдүүд нь амттай юм булаалдан орилох, тавагаа байнга хуурайлах, хаа нэгтээ хоол идвэл орцыг нь биш порц нь чухал байх, хуушуур буузны том руу дайрах гэх мэт өлмөн зэлмүүн зантай болчихдог.

 

Үүнийг энд ядуу амьдралаас үүдэлтэй биеэ авч явах байдал гэдэг л дээ. За тэгээд тамшааж идэх, сорж идэх, таваг дээр нүүрээ нааж, байдгаараа тонгойж идэх /уг нь халбага гар хоёр хоолыг ам руу зөөх ёстой юм/ амаараа дүүрэн идэх юмтай байж ярих, айлд ирж хоол цайг нь идчихээд эхнэрт нь баярлалаа, их сайхан хоол байлаа гэхийн оронд нөхөртэй нь маазарч байгаад гарах гээд аль бүдүүлэг байдлыг тэр гэхэв. Тийн мөртлөө өөрийгөө сайн амьдарч явна гэж эндүүрдэг.

Сайхан амьдарч яваа хүн унаж яваа машинаараа биш биеэ авч яваа байдал, идэж уух соёл, хүнтэй хэрхэн харьцахаасаа харагддаг билээ. Энэ мэт ядуу сэтгэлгээ нь олж байгаа мөнгөнд нь биш амьдарч буй хэв маягт нь байдаг. Би нэг удаа танил эгчийнд УБ хотод зочилсон юм. Их өөр хүн байсан.

2-3 цаг л болсон хэрнээ амьдралдаа их юм сурч авсан даа. Энэ хүний хандлага намайг баярлуулсан юм. Тэрээр тэтгэвэр л авдаг хэрнээ хөргөгч, хоолны шкафаа үргэлж дүүрэн байлгана. Цэвэрхэн догь хийсэн гал тогоотой. Үүний нууц нь тэрээр нэг хүнсийг олон кг авдаггүй. 5кг гурил авах байсан бол тэр эгч 1кг гурил, 1кг бүдүүн ширхэгтэй гурил, 1кг бор гурил гэх мэт авна.

5кг цагаан будаа авахын оронд 1кг цагаан будаа, 1кг шар будаа, 1кг гурвалжин будаа, 1кг хөц будаа, 1 кг вандуй гэх мэт. Ингэснээр хоолны төрлөө нэмэгдүүлж, өөрийгөө хөгжүүлж, янз бүрийн хоол хийж, үр хүүхдээ ч баялаг хоолоор өсгөж хүмүүжүүлжээ.

Зөвхөн хонины мах 20кг-ыг идэхийн оронд 1кг гахай, 500гр тахиа, 2кг адуу, 3 кг үхэр, 2 кг гэдэс гээд л холиж авна. Тэрээр юмны их бага хэмжээнд биш олон төрөл байдал, орц найрлагад анхаардаг байлаа. 2-3 цаг л уулзсан хэрнээ би өөрөө гоё байх уу гэр бүлээрээ эрүүл байх уу гэдэгт минь их юм бодуулж билээ.

 

Эх сурвалж: Их Монгол хуудас

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !