Дэлхий дахинд

МААЯА ХЭЭР ГЭГЧ ОХИНДЫН ХӨНДИЙН УНАГАН АДУУНЫ ТУХАЙ – Хадгалаад аваарай

Мааяа хээр гэгч морь Охиндын хөндийн унаган адуу юм. Анх чавхан Самдан гэдэг хүн Зундуйн охин Мааяад даага байхад нь өгчээ. Тэндээсээ зарагдаж Жамбын Цэрэнд очоод «Ява» хээр нэртэй болж олон наадамд түрүүлсэн гэдэг. Нэг наадамд түрүүлсэн тухай сумын начин Ч.Банзрагч ингэж ярив. Сумын наадамд барилдаж байлаа. Тэгсэн хээр морь түрүүлж ирээд хөлс нь хатчихаад байгаад байдаг. Нэлээд удаж дараагийн морь ирж байсан эгэлгүй хурдан адуу байсан гэв. Мөн хээр морийг унаж байсан Очиржав ингэж ярьсан байдаг. Мааяа хээр уран гоё хийцтэй, сайхан сайвар, өргөн ташаатай хар хээр морь байв. Нэг жил цагаан толгойн САА-н баяр болж олон газрын хурд цугларчээ.

Тэр уралдаанд хээр морь гараад л тасарч түүний ардаас Зүүнбүрэнгийн сангийн халзан хэмээх хүрэн халзан морь ойролцоо явжээ. Хүрэн халзан морь нэрд гарсан хурдан адуу байв. Уралдааны замд үер идсэн жалга байж. Халзан морины хүүхэд хэрсүү том хүүхэд энэ ганган дээр л гүйцэж урд нь гаръя гэж бодов. Тэгээд Очирсүхэд наад гангаа тойрч гараарай гээд хашгирч гэнэ. Үүнийг тойрох хооронд нь ганга дээгүүр харайлгаад урд нь гарчихъя гэж арга боджээ Хээр морь ч ганга тойрч, тэгсэн халзан морь хадуураад арилж өгч гэнэ. Очирсүх ганцаараа хэсэг давхиад эргэж хартал нэгч морины бараа алга гэнэ.

Тэгээд би ер нь төөрчихсөн юм биш байгаа гэж бодоод хэсэг хатируулж бүр сүүлдээ сайвраар нь хэсэг явуулж гэнэ. Очирсүх хүү халаасандаа жижигхэн хавтгай шилтэй хоёр жимсний шүүс хийсэн явж. Морьд бараагүй болохоор нь урд бүүргэндээ хөшиж нэгийг нь онгойлгоод уужээ. Цаашаа хэсэг яваад үлдсэн шилтэйгээ онгойлгож ууж дуусгаад буцдаг ч юм билүү гэж бодоод эргэн харж байтал морьд гараад иржээ.

Тэгээд сайхан сайвраар нь явж байтал хүүхдүүд гүйцээд ирлээ түрүүний хүүхдээс энэ зам мөн үү гэсэнд мөн гэж гэнээ. Тэгээд л ганцаараа гараад явчихаж уралдааны замд хээр морины эзэн Лувсандэндэв мотоспортын мастер хүү Баасанжавтайгаа улаан «Ява» дээр сундалдчихсан тосч байжээ. Хүү нь мотоциклоороо дагахад Лувсандэндэв хээр морь хаана байна гээд л саравчилчихсан олж харахгүй асуугаад байж. Хүү нь тэр л явж байна шүү дээ гээд л байсан гэдэг. Хээр морийг барианд орж ирэхэд морь бариач хажуугаас нь ухасхийгээд зогсч байгаа юм шиг үлдэж байжээ.

 

Эх сурвалж: Ш.Ганхуяг /”Уяачын нууц товчоон” номноос/

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !