Дэлхий дахинд

ЗҮЛЭГ НОГООН ДЭВЖЭЭГ ЧИМСЭН 6 ЗАЛУУ ЗААН 2000 ОНЫ НААДМААР – Хадгалаад аваарай

ЗУЛЭГ НОГООН ДЭВЖЭЭГ ЧИМСЭН ЗУРГААН ЗАЛУУ ЗААН 2000 ОНЫ АРДЫН ХУВЬСГАЛЫН 79 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМД БҮГД МОНГОЛ УЛСЫН ЗААН ЦОЛТОЙ ЗОДОГЛОСОН АНХНЫ БӨГӨӨД СҮҮЛИЙН НААДАМ БАЙВ.

 

1. МОНГОЛ УЛСЫН ЗААН АГВААНСАМДАНГИЙН СҮХБАТ:

2000 оны наадамд Аймгийн арслан Д.Болдоор гурав, Аймгийн арслан Д.Азжаргал /улсын арслан/-аар дөрөв, Улсын начин Ч.Батзориг /улсын заан/-оор тав, шинээр начны болзол хангасан Аймгийн арслан Ц.Сумъяабээсээр зургаа, Улсын заан Д.Сумъяабазар /улсын аварга/-аар долоо, Улсын заан Г.Өсөхбаяр /дархан аварга/-аар найм давж, түрүү үзүүр булаалдаж хүч үзэх барилдаанд Улсын заан Б.Гантогтох /улсын гарьд/-ыг орхин ес давж Ардын төрийн наадмыг анх удаа манлайлж МОНГОЛ УЛСЫН АРСЛАН цол хүртэв.

 

2. МОНГОЛ УЛСЫН ЗААН ГЭЛЭГЖАМЦЫН ӨСӨХБАЯР:

2000 оны наадамд Аймгийн арслан Н.Отгонбаяраар гурав, Аймгийн арслан С.Даваасамбуу /улсын начин/-гаар дөрөв, Улсын начин Ц.Мягмарсүрэн /улсын заан/-гээр тав, шинээр начны болзол хангасан Аймгийн арслан Ц.Цэрэнчимэдээр зургаа, Улсын заан Б.Ганбат /улсын арслан/-аар долоо давж, Улсын заан А.Сүхбатад наймын даваанд өвдөг шороодож их шөвөгт шалгаран БУУРШГҮЙ ХҮЧИТ чимэг нэмжээ.

 

3. МОНГОЛ УЛСЫН ЗААН ДОЛГОРСҮРЭНГИЙН СУМЪЯАБАЗАР:

2000 оны наадамд залуу бөх Ц.Батсайханаар гурав, Аймгийн арслан К.Канатаар дөрөв, Аймгийн арслан Ц.Магалжаваар тав, шинээр начны болзол хангасан Аймгийн арслан Д.Ганхуягаар зургаа давж, Улсын заан А.Сүхбатад долоогийн даваанд өвдөг шороодож дунд шөвөгт шалгаран заан цолон дээрээ УРАН БАРИЛДААНТ чимэг хүртэв.

 

4. МОНГОЛ УЛСЫН ЗААН БАТЖАРГАЛЫН ГАНБАТ:

2000 оны наадамд Улсын начин П.Эрдэнэбаяраар гурав, Аймгийн арслан А.Эрхэмбаяраар дөрөв, Улсын начин О.Одгэрэлээр тав, шинээр начны болзол хангасан Аймгийн арслан Б.Одхүүгээр зургаа давж, Улсын заан Г.Өсөхбаярт долоогийн даваанд өвдөг шороодож Дунд шөвөгт шалгаран Улсын заан цолон дээрээ ҮЛЭМЖ БАДРАХ чимэг хүртэв.

 

5. МОНГОЛ УЛСЫН ЗААН БАЯНМӨНХИЙН ГАНТОГТОХ:

2000 оны наадамд залуу бөх О.Эрдэнэбатаар гурав, Аймгийн арслан Б.Мэндсайханаар дөрөв, Улсын начин Г.Элбэгээр тав, шинээр начны болзол хангасан Аймгийн заан Б.Баттогтохоор зургаа, Улсын заан Ц.Цэрэнпунцагаар долоо, Дархан аварга Б.Бат-Эрдэнээр найм давж, Улсын заан А.Сүхбатад түрүү булаалдах есийн даваанд өвдөг шороодож анх удаа үзүүрлэж Улсын заан цолон дээрээ ХУУРНАН ШУУГИГЧ чимэг нэмжээ.

 

6. МОНГОЛ УЛСЫН ЗААН ЦЭДЭНДАМБЫН ЦЭРЭНПУНЦАГ:

2000 оны наадамд залуу бөх Т.Батбилэгээр гурав, Аймгийн начин М.Батжаргалаар дөрөв, Аймгийн заан Д.Мөнхбаяраар тав, шинээр начны болзол хангасан залуу бөх Ц.Гэрэлт-Одоор зургаа давж, Улсын заан Б.Гантогтоход долоогийн даваанд өвдөг шороодож Дунд шөвөгт шалгаран Улсын заан цолон дээрээ ҮНЭН ЗОРИГТ чимэг нэмсэн.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !