Дэлхий дахинд

ШИЖИРИЙН ДАВАА ХЭМЭЭН НЭРЛЭСНИЙ УЧИР – Хадгалаад аваарай

Шижирбаатар хэмээх зоригт эр 300-гаад жилийн тэртээгээс баатарлаг үйлсээрээ ард түмний дунд домог болон үлджээ. Тэрбээр одоогийн Төв аймгийн Лүн сумын нутагт төрж өсөөд харийн түрэмгийлэгч Манжийн дарангуйллын эсрэг тэмцэж байсан Монголын зоригт эрчүүдийн нэг байж.

 

Их хүрээний ойролцоо амьдарч байхад нь эрэлхэг зоригийг нь хаад ноёд дээдэс таалан болгоож байсны бөгөөд дайн тулаанд хэрэглэж явсан хөө хуяг, зэр зэвсгийг нь эх нутаг, уул усаа халдашгүй дархан байлгахын бэлэг тэмдэг болгож хожим нь Богдхан уулыг тахихад ноён оргил “Цэцээ гүн”-д төрийн тахилга ёслолын зүйлийн хамт аваачиж есөн хөлт тугныхаа дор хүндэтгэлтэйгээр байрлуулдаг байжээ.

 

Энэ баатар эрийн нэрийг мөнхлөн үлдээсэн нэгэн баримтыг дурдваас “Их хүрээний баруун хойно нутаглаж байхдаа хятад худалдаачдыг Хиагт руу явах буцах замд нь даваан дээр отон эд юмсыг нь булаан авч ардуудад тараан өгдөг байсны учир Улаанбаатар хотын баруун хойно байдаг давааг “Шижирийн даваа” хэмээн өнөөг хүртэл нэрлэж заншсан түүхтэй ажээ.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !