ХУС МОДНЫ ХАГ НОЙР БУЛЧИРХАЙД ҮНЭХЭЭР САЙН – Шэйрлээд аваарай

Нойр булчирхайн өвчнөөр шаналж хэютэрт байсан хүн тэнхэрч боссон гэхээр нь ууж хэрэглээд үр дүнгээ өгсөн тул та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ
Эход харуулахад: Цөс өтгөн, нугаралттай цөснөөсөө болж нойр булчирхай үрэвсэлтэй гэж байсан.
Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээр гэдэс дүүрч цанхайдаг, хурц хоол, чихэрлэг зүйл идэний дараа буруун, зүүн хавирганы доогуур нумласан, хатгуулсан, таталдсан хорссон юм шиг хэвлий барьсан өвдөлттэй, дал хавсарч чилж хөшдөг, хатгуулдаг, гүйлгэдэг, хамаагүй хоол идэж болохоо байсан би одоо хус модны хагийг хэрэглээд хүссэн хоолоо хүссэн үедээ идэж байна. Тостой цуйван, хорхог, шорлог, өөхтэй хавирга, аагтай цай, хятад солонгос хоол гээд бүгдийг нь.
Хусны хаг нь хар ногоон өнгийн моныхоо гадуур үйсэн дээрээ бурзайж ургасан байдаг. Модноос нь авахдаа халбага болон мохоо зүйлээр хөнгөн хусаж авна.
Зажлахад модлог хатуувтар зүйл зажлагдана. Хатуувтар амттай. Буцалгаж хандалж хэрэглэнэ. Ханднаасаа хооллолт бүрийн өмнө 2-3 балгыг дараа нь 2-3 балгыг уух маягаар өдөрт 3-5 аягыг ууж хэрэглэнэ.
Мөн өвдөж байгаа үедээ хуурайгаар нь томхон чимхийг шингэнээр даруулж уугаад намдахгүй бол 5-6 минутын дараа дахиад тэр хэмжээгээр ууна.
Тэгээд өвчин намдаах эм уусан мэт өвдөлт алга болно. Биед маань сөрөг нөлөөгүй өвдөлтгүй болж байсан тул хүссэн хэмжээгээр хэрэглэдэг байсан. Өвдөхөө байхаарнь хэрэглэх нь багасаад одоо бүүр хэрэглэхээ больсон.
Хусны ащхаг ууснаар биед минь гарсан өөрчлөлтүүд: Хоолны дэглэм барихаа больсон, цээж дал хөшиж өвдөхөө больсон, гүйлгэхгүй, цанхайхгүй, гэдэс дүүрэхгүй, хатуулсан таталдсан нумласан өвдөлтгүй болсон.
Та бүхэнд хандаж хэлэхэд: Өвдөлт (үрэвсэл) намдтал хоолны дэглэмээ бариарай! Ардын эмчилгээ тул өөрсдийн мэргэн ухаанаар тунгаана биз ээ
Эх сурвалж: zuvluh.com