Дэлхий дахинд

НОЙРГҮЙДЛИЙН ЭМЧИЛГЭЭ ТУН АМАРХАН – Хадгалаад аваарай

Нойр гэдэг нь шинжлэх ухааны хэлээр мэдрэлийн тогтолцооны амралт юм. Оросын нэрт сэтгэлзүйч, эрдэмтэн И.П.Павлов “Унтах гэдэг нь өдрийнхөө ажилд ядарч туйлдсандаа муужран унахыг хэлэх бус, уураг тархины мэдрэлийн олон сая эсүүдийг үхэхээс аварч, бүх бие махбодыг хэт цочрол, мэдрэлийн ядаргаанаас хамгаалж байгаа явдал юм” хэмээн тодорхойлжээ.

Унтах нь маргаашийн эрч хүчээ сэлбэж, амьдралаа тэтгэн, амьд явах баталгаагаа хангаж буй хэрэг юм. Харин хүн, амьтны хүчээ сэлбэх нойрны үргэлжлэх хугацаа харилцан адилгүй.

 

Хүний хоногт унтах ёстой цагийг эрдэмтэд тогтоожээ.

* Нярай- 22-23 цаг

* 2-4 насны хүүхэд-дунджаар 15-16 цаг

* 4-7 насны хүүхэд-дунджаар 11-12 цаг

* 8-10 насны хүүхэд-10-11 цаг

* 11-12 насны хүүхэд- 10 цаг

* 13-14 насны хүүхэд -9.5 цаг

* 15-16 насны хүүхэд -9 цаг

* 17-18 насны хүүхэд -8.5 цаг

* Насанд хүрсэн хүмүүс- 7-8 цаг

* Хөгшид- 5-7 цаг унтахад хангалттай аж.

Үүнээс бага ба их унтах нь эрүүл мэндэд хортойг олон улсын нойр, мэдрэл судлаачдын дүн шинжилгээгээр тогтоожээ.

 

ТА НОЙРГҮЙДЭЛТЭЙ ЮУ?

Нойргүйдлийн эмчилгээ нь тун амархан. Нойргүйдэл үүсэхэд би унтаж чадсангүй гэсэн харамссан бодол санаа нэрмээс болдог гэнэ. Нойр хүрэхгүй үед хүн байн байн цагаа харж, босч яван телевиз үздэг.

Маргааш нь сэрээд ажлынхан, найз нөхөд, танилуудадаа хэрхэн унтаж амарч чадалгүй шөнийг өнгөрөөсөн тухайгаа ярьдаг. Орчны дуу чимээ сонсогдоод би амарч чадсангүй гэж ярьдаг хүмүүс дотоод ухамсартаа тархи амарч чадаагүй гээд итгүүлчихсэн учраас унтсан ч тархи нь амардаггүй аж.

Гэтэл нойрон дунд нь ямар нэг чимээ сонсогдоход ч огт анхаарал хандуулалгүй, тайван унтдаг хүмүүс бий. Нойр судлаачид шөнө нойр хүрэхгүй байвал дараах зөвлөгөөг өгч байна.

– Цагаа бүү хар

– Телевиз үзэх, ном уншихаас зайлсхий.

– Нойргүйдсэн үед маш олон бодлууд ар араасаа хөврөн урсдаг. Үүнийг таслан зогсоо. Юу ч битгий бод. “Би унтаж байна, би амарч байна” гэж өөрийгөө ятга.

Эцэст нь их ч унтсан бай, бага ч унтсан бай өөртөө хангалттай унтаж амарсан гэдэг итгэл төрүүлэх нь чухал.

 

Бэлтгэсэн: Сүхбаатар нэгдсэн эмнэлгийн дарга Мишигдоржийн Чимгээ

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !