Дэлхий дахинд

САЙН САЙХАН ЗАМ РУУ ХӨТӨЛНӨ ХЭМЭЭДЭГ ИХ МАЙДАР БУРХАН – Хадгалаад аваарай

САЙН ЦАГИЙН МЯНГАН БУРХДЫН ТАВ ДАХЬ ИХ МАЙДАР БУРХАН

 

Шашны уламжлалт түүхэнд манай тоололд нийт долоон Будда заларна гэж үздэг бөгөөд тэдний хамгийн отгон нь Шагжамуни юм. Одоогийн Шагжамунигийн эрин үе дуусахаар Сайн цагийн мянган Будда буюу Майдар бурханы эрин үе ирнэ хэмээдэг. Хэдэн мянган жил өнгөрөх тусам хүний мөс чанар муудаж, муу үр дагавар, зовлонд хүргэх үйлдлүүд ихсэн, харанхуй ертөнц рүү дөхөх болно.

 

Арван настай хүүхэд хөгшин хүнд тооцогдож, хүний бие тохойн чинээ болж, амьдралын хугацаа нь богиносох тэр үед аугаа их энэрэн нигүүлсэх сэтгэлээр Майдар бурхан ирж олон мянган шавь бодьсадва нарыг дагуулан сайн сайхан зам руу хөтөлнө хэмээдэг. Майдар гэдэг нь үлэмж их хайр нигүүлсэл гэсэн утга бүхий санскрит үг бөгөөд Сайн цагийн мянган бурханы нэг юм. Майдар бурханд мөргөсөн хүний энэ насны зорилго бүтэж, үйлс тэгширнэ хэмээн үздэг. Монголчууд наян тохой Майдар бурханыг бүтээн залж шүтэж ирсэн билээ.

 

Сайн цагийн мянган бурхдын тав дахь Майдар бурханыг сүсэглэн амьдарваас нас уртасч, амьдралын зоо тэнийнэ хэмээн бурхны номонд бичсэн байдаг. Майдар бурхныг олон улс оронд өөр өөрөөр дүрсэлсэн байдаг бөгөөд Түвдэд царай тунгалаг, мутрын алга дээш тэнийсэн зэргээр дүрсэлсэн бол монголчууд түүнийг хагас суугаа болон босоо байдалтайгаар дүрсэлсэн байна.

 

Эх сурвалж: Монгол орны лавлах

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !