Дэлхий дахинд

ХОРТОЙ, ХОРГҮЙ МОГОЙГ ХЭРХЭН ЯЛГАХ ВЭ? УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ – Шэйрлээд аваарай

Сүүлийн үед нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт гэх хортой могой ихээр орж ирж байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй болгоомжтой байхыг Нийслэлийн байгаль орчны газраас анхааруулж байсан. Тэгвэл Экологийн цагдаагийн албанаас иргэдийн аюулгүй байдлыг хангах үүндээс зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.

Ихэнх хүмүүс аяллаар явж байгаад могойтой таарвал түүнийг тэр болгон хоргүй могой гэж ялгаж чадахгүй. Гэхдээ хорт могойтой учирвал эрүүл мэндэд муугаар нөлөөлөх эсвэл бүр үхэлд хүргэж болзошгүй. Дэлхийн өнцөг булан бүрт өвөрмөц шинж чанартай хор хөнөөлт могойнууд байдаг ба та тэдгээрийг мэдээд авахад илүүдэхгүй бизээ. Могой хортой эсэхийг ялгахад туслах зарим тодорхой шинж тэмдгүүд байдаг.

 

ХОРТОЙ МОГОЙГ ХЭРХЭН ТОДОРХОЙЛОХ ВЭ?

Херпетологичид хорт ба хоргүй могойнууд өвөрмөц ялгааг тайлбарлахдаа “Могойнуудыг хортой, хоргүйгээр нь ялгахад хэд хэдэн онцгой шинж тэмдэг байдаг. Тэдгээрийг мэддэг байхад та хортой, хоргүйг амархан ялгаж чадна” гэв

 

1. Нүд: Хоргүй могойнууд дугуй хэлбэртэй, хортой могой босоо хэлбэртэй хүүхэн хараатай байдаг. Гэсэн хэдий ч зарим үл хамаарах зүйлүүд байдаг. Жишээ нь; хар мамба (Африк), кобра (Африк, Ойрхи Дорнод, Ази), тайпан (Австрали) зэрэг могойнууд нь дугуй хүүхэн хараатай байдаг. Зарим хоргүй могойнууд аюулын үед хүүхэн харааныхаа хэлбэрийг өөрчилж чаддаг нь сонирхолтой юм. Хортой могой ердийн үед халуун цуст олз олохын тулд нүд, хамрын нүхний хооронд халуунд мэдрэмтгий нүхтэй байдаг.

 

2. Толгой: Ихэнх хорт могойнуудын толгой нь хүзүүнээсээ илүү өргөн гурвалжин хэлбэртэй байдаг. Хоргүй могойн толгой ихэвчлэн бөөрөнхий байдаг.

 

3. Сүүл: Хортой могойнууд ихэвчлэн сүүлнийхээ төгсгөлд нэг эгнээ хайрстай байдаг бол хоргүй могой сүүлнийхээ төгсгөлд 2 эгнээ хайрс тусгаарлаж харагддаг шугамтай байдаг.

 

4. Өнгө: Хорт могойнууд нь ихэвчлэн тод өнгөтэй байдаг бөгөөд шүгэлдэх, шажигнах (шажигнууд) эсвэл түрэмгий аашилж чаддаг. Үл хамаарах зүйл бол час улаан могой, сүүн могой юм

5. Хүзүү: Хоргүй могой хүзүүгээрээ шар захтай, харин хорт могой ар талдаа харанхуй зиг заг шугамтай байна.

6. Арьс: Хэрэв могойн арьсан дээр очир алмааз шиг хэлбэртэй хээ эсвэл 3 өнгөтэй байвал энэ нь ихэвчлэн хортой байдаг

7. Усны могой: Хортой усан могойнууд бүхэл биеэрээ усан дээгүүр харагдаж сэлдэг бол хоргүй усан могойнууд биеэ усан доор байлгадаг

 

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

Хот, хөдөө байхдаа могой хаана ч байж болохыг санаж дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй.

– Хашаандаа байгаа өндөр өвсийг тайрч, унасан мөчрүүдийг нь ав. Могойнууд ихэвчлэн тэнд нуугдах дуртай байдаг.

– Танай байшингийн эргэн тойрон дахь мэрэгчдийн тоог цөөрүүл, тэд могой татдаг.

– Та хашааныхаа алслагдсан хэсэгт аммиакийн уусмал цацаж болно. Могойнууд түүний үнэрт дургүй байдаг боловч аммиак өөрөө тэдэнд аюултай биш юм.

– Ойд алхаж байхдаа битүү гутал сонгоорой. Хөлний хуруу ил гарсан гутал болохгүй.

– Могой хэзээ ч түрүүлж довтлохгүйбайх магадлалтай. Тэд үүнийг зөвхөн айсан тохиолдолд л хийдэг. Гэхдээ тэд 6-7 сар хүртэл үед илүү түрэмгий болдог. Айсан могой илүү их хор тарьдаг.

 

ХЭРЭВ МОГОЙ ТАНЫГ ХЭЗВАЛ ТА ЮУ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Хэрэв ийм зүйл тохиолдвол та эрүүл мэндээ аль болох бага хохирол учруулахын тулд эдгээр дүрмийг дагаж мөрдөх ёстой. Хортой могойд хазуулсны дараа таньд тохиолдож болох зарим шинж тэмдгүүд байна.

– Хазуулсан нь өвдөж, хазуулсан орчмын арьс чинь хавдаж, цайвар болдог.

– Хазалтыг шалгаж үзээрэй. Могой нь шүдтэй бөгөөд ойролцоогоор тогтоосон 2 хатгалтын тэмдэг нь хорт шинжтэй болохыг илтгэнэ.

– Та амьсгалахад хэцүү, дотор муухайрах, цусны даралт ихсэх, булчин сулрах, халуурах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл даруйхан эмнэлгийн байгууллагад хандаарай

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !