Дэлхий дахинд

СЭЭР ХУГАЛАХ ЁСОН – Хадгалаад аваарай

Монголчууд өвлийн идэштээ үхэр төхөөрвөл сээрийг нь чанаж, мөлжөөд хуга цохидог уламжлалтай. Зарим нутагт эрчүүд хоорондоо мөрий тавьж сээрний яс хуга цохин эр чадлаа гайхуулах нь бий. Эр хүний эзэмших 9 дадал чадварт сээр хуга цохих чадвар ордог байсан байна. Сээр хуга цохих чадвар нь дайн байлдаанд дайснаа сэлмээр оновчтой цохих дадал болдог, баатар эрсийн болзошгүй тулалдаанд бэлтгэх, бие бялдраа хөгжүүлэх дасгал сургуулилтын нэг байв.

Сээр хуга цохисон хүнийг ажилд эв дүйтэй, овсгоотой гэж үздэг. Монголчууд ах дүүсээрээ цугларан өвлийн үүцээ хийж, үхрийн 12 дахь сээрийг /үхэрт нийт 13 сээр байдаг/ хамгийн эхний махтай хамт чанаад махыг нь хувааж идэн, эрчүүд сээрийг хуга цохидог эртний заншилтай. Энэ нь тухайн жилийн өвлийн идэш болсон үхрийн сүнсийг амирлуулж, хойд төрөлд нь оруулж байгаа гэсэн утгатай нэг төрлийн дом аж. Хэрвээ тэр айлынхан сээрээ хугалж чадахгүй бол “Тэднийд нэг хугардаггүй сээр байна гэнэ” гэсэн дам яриа тухайн нутаг даяар тархдаг. Тэгээд түүнийг хугалах хүсэлтэй хүмүүс цагаан сараар уг айлд золгохоор ирэхдээ бооцоо тавьж, сээрийг цохин наадам цэнгэл болдог байжээ.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !