Дэлхий дахинд

ЖОЛООЧ НАРТ: ШАТАХУУН ИДЭЛТЭД НӨЛӨӨЛӨХ 6 ГОЛ ШАЛТГААН – Хадгалаад аваарай

Та машинаа удаан нормалдуулдаггүй, бөглөрдөггүй зэрэг жолоодлогод ямар нэгэн асуудал байхгүй үед идэлт их байвал доорх зургаан зүйл хамгийн их нөлөөлөх магадлалтай байдаг.

 

Свечэ муудах – Хэмнэлт 0.5-3 литр: Свечэний оч хаях хэсэг нь мотор ажиллах үед байнгын элэгдэлд орж байдаг тул свечэг заасан хугацаанд тогтмол сольж байх шаардлагатай.

Холимгийн хаалтны бохирдол – хэмнэлт 0.2-1 литр: Холимгийн хаалт бохирдсоноор хөдөлгүүрт хангалттай агаар орж чадалгүй агаар болон шатахууны харьцаа алдагдаж эхэлдэг.

Агаар шүүгч – Хэмнэлт 0.5-0.8 литр: Муудсан агаар шүүр нарийн тоосыг шүүж чадалгүй хөдөлгүүрт оруулснаар гэмтээх, шатахуун идэх нөхцөл байдлыг үүсгэдэг.

Түлшний систем бохирдол – Хэмнэлт 20%: Хэвийн хэмжээнээс хэт их шатахуун зарцуулж байвал шалгуулах шаардлагатай.

Инжекторын бохирдол – 0.5-1.5 литр: Шатахууныг маш нарийн ширхэгтэйгээр тоосруулан цацах үүрэгтэй эд анги юм. Удаан эдэлгээний явцад бохирдсоноор хөдөлгүүр доголдох, шатахуун зарцуулалт нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавартай.

Дугуйн хийн даралт – 4%: Хийн даралт тохиромжгүй байх үед машин шаардлагагүй хүчийг гаргаснаар шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлдэг.

Техникийн үйл ажиллагаа хэвийн ч таны жолоодлогоос хамаарч бензин идэлт нэмэгддэгийг мартаж болохгүй.

 

Эх сурвалж: ikon.mn

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !