Дэлхий дахинд

МАШИНЫХАА ЭДЭЛГЭЭГ УРТАСГАХ ТОП 5 АШИГТАЙ АРГА – Хадгалаад аваарай

“OAnews” порталын шинжээчид машины эдэлгээг уртасгаж болох жолоочийн хамгийн ашигтай дадал зуршлыг нэрлэжээ. Энэ нь замд машины найдвартай ажиллагааг дээшлүүлдэг үйлчилгээг хэлж байгаа юм.

Нэгд: Жолооч хүчний агрегатын тосыг тогтмол сольдог байх. Ингэх нь хөдөлгүүр болон явах ангийн үрэлт, зэврэлтээс болж, элэгдэхээс хамгаалдаг.

Хоёрт: Машины бусад шингэн болон эд ангийг сольж байх хэрэгтэй. Энэ нь тодруулвал, хий хуваарилах механизм, шүүлтүүр, тоормосны шахагч зэрэг юм.

Гуравт: Машины байдлыг байнга шахуу шалгах. Тодруулвал хөдөлгүүрийн тогтмол шалгаж байх хэрэгтэй.

Дөрөвт: Машинаа байнга угааж байх нь жагсаалтын дөрөвт бичигдэж байна. Энэ нь гарсан зураас, хонхорхойг олж харж, эдгээрийг засах боломж олгодог.

Тавд: Гаднын дуу чимээнд анхаарал хандуулах. Түжигнэх, чахрах болон бусад дуу чимээ нь эвдрэл үүсэх эрсдэл байхыг харуулдаг. Ийм дуу чимээ гарвал, оношлогооны үйлчилгээний албанд хандах хэрэгтэй.

 

Эх сурвалж: bataar.mn

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !