Дэлхий дахинд

ЯГ ОДОО ГЭРЭЭСЭЭ ГАРГАЖ ХАЯХ ЁСТОЙ 8 ЗҮЙЛ – Хадгалаад аваарай

Та зарим зүйлсийг хэрэг болохгүйг нь мэдсээр байж хадгалсаар байдаг юм биш биз? Харамсалтай нь эд юмандаа хоргодоод, хаяхгүй хадгалах нь гэрийн тань өнгө зүсийг доройтуулдгаас гадна эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлдөг ажээ. Ингээд танд яг одоо гэрээсээ гаргаж хаях ёстой 8 зүйлийг танилцуулж байна.

 

1. Хулхи залгуур, цэнэглэгч: Хуурамч цэнэглэгч хямдхан байдаг хэдий ч та аль болох худалдаж авахгүй байхыг хичээгээрэй. Учир нь хулхи цэнэглэгч утасны эд ангийг гэмтээж, цэнэг барилтад сөргөөр нөлөөлдөг аж. Тэгэхээр мөнгөндөө гороож чанаргүйг нь сонгож авчихаад утасны цэнэг хурдан дуусаад байна гэж гомдоллох хэрэггүй байх нь ээ.

 

2. Хуучин хоол амтлагч: Ихэнх хүмүүс тэдгээрийн хугацааг дуусдаггүй гэж бодон хөргөгч, шкафаараа дүүрэн хуучин, хэрэглэсэн, хэрэглээгүй хоол амтлагчуудаа хадгалах нь бий. Гэвч импортоор орж ирдэг кориандр, орегано, базилик, кунжуутын үр болон хар перец гэх мэт хоол амтлагчуудад бусад бүтээгдэхүүнээс хоёр дахин илүү сальмонелла хэмээх бактери агуулагдаж байдаг нь тогтоогджээ. Тиймээс та эрүүл мэнддээ анхаардаг л бол хоол амтлагчийнхаа хадгалах хугацаатай сайн танилцаж байгаарай.

 

3. Агаар цэвэршүүлэгч: Агаар цэвэршүүлэгчид агуулагдах хорт бодисууд нь хүний гормон болон нөхөн үржихүйн үйл ажиллагаа, тэр дундаа хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Мөн эрчүүдийн тестостерон болон сперматозойд дааврын хэмжээг бууруулж, эр бэлгийн эсийн чадамжийг багасдаг байна. Тэгэхээр агаар цэвэршүүлэгчээ зөв сонгож, зохистой хэрэглэж байх нь чухал юм.

 

4. Хуучин будаг: Та гэртээ засвар хийгээд, хэрэглээгүй үлдсэн будгаа хаяж чадахгүй хадгалаад байгаа юм биш биз? Тэгвэл яг одоо гаргаж хаяарай. Учир нь ийм будгаас хар тугалга ялгарч, хүний биеийг хордуулж байдаг юм. Мөн будаг бүр өөрийн гэсэн хадгалах хугацаатай байдаг ба тагласан таглаагүй хатаж, мууддаг аж.

 

5. Хуучин цахилгаан хэрэгсэл: Өнөө үед хуучин зурагтынхаа олон удирдлага, эвдэрсэн утаснуудаа гэртээ байлгадаг хүмүүс цөөхөн биз ээ. Гэхдээ зарим нь тэдгээрийг бусдад өгөхөөсөө харамлаж, хэзээ нэг өдөр их үнэд хүрнэ хэмээн бодож хадгалдаг ч байж болох юм. Даанч тийм зүйл хэзээ ч болохгүй шүү дээ. Түүнчлэн хуучирсан цахилгаан хэрэгслээс хорт хий ялгардаг ба шингэн батарейтай утас дэлбэрэх ч аюултай байдаг гэдгийг санаарай.

 

6. Хуванцар сав: Хуванцар сав элэгдэж муудсан ч дотор нь юм хийж хадгалах боломжтой байдаг. Гэхдээ судлаачдын тогтоосноор ийм савнаас бисфенол-А хэмээх хорт хий ялгардаг аж. Бисфенол-А нь өчүүхэн бага хэмжээтэй байсан ч хамаагүй хүний гормоны тэнцвэр болон тархинд сөргөөр нөлөөлдөг байна. Мөн та хуванцар савтай хоолоо хэзээ ч битгий богино долгионы зууханд халааж байгаарай.

 

7. Хуучин гутал: Элэгдэж хуучирч, хэлбэрээ алдсан гутал өмсөх бүрийд таны хөл өвдөж улмаар алхаанд чинь өөрчлөлт орж эхэлдэг. Хамгийн гол нь та хөлөө хуучин гутал өмссөнөөс болж өвдөж байгааг ер анзаардаггүй байна. Түүнчлэн хүнийг өмсөж буй гутлаар нь дүгнэдэг гэдгийг бүү мартаарай.

 

8. Хямд нойтон салфетка: Бид нойтон салфеткагаар гар, ширээ, компьютерын дэлгэцээс эхлээд бүхий л зүйлээ арчдаг. Гэхдээ тэдэнд олон төрлийн химийн бодис агуулагддаг гэдгийг мартаж болохгүй юм. Ихэнх нойтон салфетканд феноксиэтанол хэмээх бодис байдаг ба энэ нь экзем гэх мэт арьсны өвчнийг үүсгэдэг байна. Тиймээс та цаашдаа хүүхдэд зориулсан нойтон салфеткаг сонгож хэрэглэх нь зөв юм. Мөн ямар ч үед нойтон салфеткагаар нүүрээ битгий арчаарай.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !