Дэлхий дахинд

НАР МАНДАХЫГ ХАРАХЫН УЧИР – Хадгалаад аваарай

Нар мандахаас илүү сайхан зүйл гэж байдаггүй биз. Түнэр харанхуйд гэгээ татан, улмаар нарны анхны туяа цацран гарч ирж, бидний нүдэнд эргэн тойрныг бүхлээр нь яг байгаагаар нь харагдуулах хичнээн сайхан гээч. Сэтгэлдээ нар мандуулах нь ч мөн адил бидний “аураг” энергээр бүхэлд нь сэргээн гэрэл гэгээ, итгэл найдвар, хайр мэдрүүлэн хувиргах ид шидийн агуу их нууц юм. Энэ их хүч бидний мэдлэг туршлага оршин байгаа аалзны тор шиг харанхуйгаас чөлөөлөн аливаа эргэлзээг таягдан хөөж сэтгэлд гэрэл гэгээ бий болгоно.

Хорвоо дэлхий өөрөө шөнийн харанхуй гэрэл гэгээгээр байнга өөрчлөгдөн солигдох хуультайгаар бүтээгдсэн. Мах цусаар бүтээгдсэн, бие болоод сэтгэлтэй, оюун ухаан, мунхаг санаа гээд сайн муу сүлэлдсэн хүмүүний хорвоод ч ийм өөрчлөлт гэрэл гэгээ бас үгүйлэгдэж байдаг. Хүн оюун ухааныхаа дээд түвшинд хүрэхээрээ өөрсдийн хийсэн нээлтүүдээ өөрчилж болно. Бид үнэт зүйлсийн тухайд худал хуурмагийн шалгуурт унаж, гашуун ч гэсэн анагаах эм зайлшгүй хэрэглэх шаардлагатай болсон тул гэрэл гэгээ гарцаагүй хэрэгтэй. Энэхүү нар мандахын нууц нь хайрлаж, бүтээж, итгэж найдах гэрлийг бидэнд илгээнэ. Шидэт гэрлийн туяа нь өөрийгөө таньж мэдэн, сэтгэлээ ариусгах, мэргэн ухааны “эрэлд хатсан” үржил шимт хөрснөө тусаж сайн сайхны үрийг соёолуулна.

Нар мандах тоолонгоор манай гариг дэлхий хөрсөн дээрээ оршин байх амьд бүхнийхээ хамтаар шинэ энергээр арвижин баяжиж, эд эс нь сэргэн нэмэгдэж, хэвийн амьдрал хөгжилдөө ордог. Ийм ч учраас нар мандахыг харж, анхны туяанаас нь өөртөө шингээн тэжээн тэтгэгдэх нь бидэнд хамгийн их хэрэгтэй ашигтай том завшаан юм.

Нарны туяанаас ялгарах энерги, идэвхтэй чанар нь дэлхийн бөмбөрцгийн хэмнэлд эерэг сөрөг, янь инь, гэрэл харанхуй, сайхан муухай, халуун хүйтэн гээд бүхнийг оруулдаг. Хоёр цаг тутамд нарны энерги өөрийн мөн чанараа өөрчилж байдаг. Эерэг өөрчлөлтөнд тэрээр эмчилж анагаах, сөрөг үедээ хүний биеийг сулруулах, өвчлүүлэх нөлөөтэй юм.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !