ТАВАН САЛАА УРГАМЛЫН АШИГ ТУС – Хадгалаад аваарай

Хүний дотор эрхтэнд нэн сайн эмийн ургамал манай улсад ихээр ургадаг. Тэр тусмаа таван цул эрхтний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг нь их. Сөд өвс, таван салаа гээд нэлээд эмийн ургамал байдаг. Ингээд таван салаа хүний бие эрхтэнд ямар нөлөө үзүүлдэг болохыг дурдъя.
Таван салаа нь голын эрэг, эрэг дагасан нуга, мөлгөр хайрга, бургасан шугуй, улиасан төгөл, булаг шандын дагуух зүлэг зэрэг газар маш элбэг ургадаг эмийн ургамал. Уг ургамлын навчны ханд шарх эдгэрүүлэх агаад шинэ түүсэн навчны шүүс нь нүдний эвэрлэгийн шархыг түргэн эдгээх сайн талтай. Азийн олон орны эмнэлэгт навчаар бэлтгэсэн хандыг уушигны гууртас, хөхүүл ханиад, уушигны багтраа зэрэг өвчний үед цэр ховхлох зорилгоор хэрэглэдэг. Мөн ходоод болон нарийн гэдэсний үрэвслийн үед онц тус үзүүлдэг ургамал аж.
Хэрэглэх арга:
Хоолны халбага нунтаг навчийг 200 мл буцламгай хийж, 15 минут болсны дараа шүүж аваад хоолны халбагаар өдөрт гурван удаа ууж хэрэглэнэ.
Зун, намрын цагт элбэг ургадаг таван салаа нь 5-8 сард ургаж гүйцэх бөгөөд хатахаас нь өмнө түүж, угаагаад сүүдэрт даавуун уутанд өлгөж хатаах хэрэгтэй.
ХАТААСАН ТАВАН САЛААГ :
-Ходоодны гастрид
Ходоодны шархлааны үед өдөрт хоолны халбагаар хоёр удаа ( хоол, цай идэхээс15 минутын өмнө) ууна. Эмчилгээг 14-21 хоног тасралтгүй хийвэл үр дүн нь харагдана.
-Арьсны ил шарх
Идээт үрэвслийн үед бэлдмэлийг цэвэр даавуунд шингээн тавьж боогоод 2-3 хонуулахад шарх цэвэршин эдгэнэ.
-Бөөрний эмгэг, өтгөн хатах, өвдөлт үрэмсэл намдаах, биеийн хорыг хөөх зэрэг олон талын ашиг тустай.
Хатаасан таван салаа ургамлаас 1 амны халбагыг авч, буцалсан 1 аяга халуун усанд хийгээд 15 минут орчим идээшүүлээд өдөрт 4-5 аягыг тогтмол уух хэрэгтэй.