Онцлох

С.ЗОРИГ АГСНЫ ХЭЛСЭН 10 АЛДАРТАЙ ИШЛЭЛ – Хадгалаад аваарай

С.Зориг агсны хэлсэн хэд хэдэн алдартай ишлэлийг Монголчууд мэднэ. Энэ нь өдгөө түүнийг ямар үзэл баримтлалтай хүн байсныг гэрчилдэг. Ингээд түүний хэлсэн үгнээс 10 онцлох эшлэлийг хүргэж байна.

1. Би хамгийн гэдэг үгэнд дургүй. Хамгийн гэдэг цорын ганц зүйл хэзээ ч байхгүй

2. Аугаа зорилго тавьсан бол түүндээ гагцхүү далайцтай сэтгэж, хүлээцтэй хандаж чадвал хүрч болно.

3. Амралт нь ажил. Ажил нь амралт юм. Хүний хийж байгаа ажил санаанд нь нийцэж байвал түүний зааг алга болдог.

4. Ухаан бол өөрөө авъяас

5. Японы түвшинд очтол өдий байгаа ч би монгол хүний саруул ухаанд итгэдэг .

6. Тайван замын тэмцэл бидний гол зорилго. Ард түмэн бидний хэн болохыг ширтэн харж байна. Бидэнд ардчилалд тэсвэр, тэвчээр хэрэгтэй.

7. Төр нь өөрөө өөрийгөө хүндлэхгүй бол энэ нийгэмд бие биенийгээ хүндэлж, хайрладаг ёс үгүй болно.

8. Монгол хүн гэдэг өөрөө асар их эрдмийн уурхай

9. Өргөн олныг болон томоохон салбар эвсэл, нийгмийг хамарсан асуудлыг зайлшгүй УИХ-аар шийдэж байх ёстой

10. Аливаа асуудлыг хэлэлцэхдээ Үндсэн хуулиар баталсан зарчмаа бодох хэрэгтэй.

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !