Онцлох

ЧАНАРТАЙ УНТАЖ АМРАХЫН ТУЛД ЮУГ АНХААРАХ ВЭ? – Хадгалаад аваарай

ЧАНАРТАЙ УНТАЖ АМРАХАД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААРАХ ЁСТОЙ

 

1. Нойр хүрсэн үед орондоо орох

2. 20 минутаас дээш хугацаагаар сэрүүл байвал орноосоо босох

3. Орыг зөвхөн унтах зориулалтаар л ашиглах

4. Дуг хийхгүй байх

5. Хангалттай сайн унтаж амрах цагийг өөртөө олгох (насанд хүрсэн хүмүүсийн хувьд дунджаар 7-8 цаг унтахад хангалттай)

6. Орондоо орохдоо хэт өлссөн байж болохгүй

7. Орондоо орохын өмнөх 2 цагийн хугацаанд хүнд хоол идэхгүй

8. Унтлагын өрөө сэрүүн, харанхуй, чимээгүй байвал сайн. Хэрэв хангалттай сайн харанхуй биш бол нүдний хаалт ашиглаарай

9. Гар утас, таблет зэрэг электрон тоног төхөөрөмжүүдээ унтраах

10. Үдээс хойш каффейн хэрэглэхгүй байх

11. Орондоо орохын өмнө архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

12. Орондоо орохын өмнө тамхи, никотин хэрэглэхгүй байх

13. Аль болох нойрны эмнээс татгалзах, боломжгүй бол хэрэглээгээ бага багаар бууруулах

14. Санаа зовох цагийн хуваарьтай болох. Өөрөөр хэлбэл цаг үргэлж санаа зовоод байлгүй өдөрт тодорхой нэг хугацааг санаа зовоход гаргах. Жишээлбэл, өөртөө би өнөөдөр 17-18 цагийн хооронд л санаа зовох бүх зүйлээ бодно, бусад цагтаа хийж буй зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлнэ хэмээн сануулснаар тухайн цагаас бусад цагт илүү үр бүтээлтэй байх боломжтой.

15. Ортойгоо ойрхон сэрүүлэгтэй цагаа тавихгүй байснаар байн байн цагаа харах хүслийг багасгана

16. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх

17. Амарч сурах

 

Эдгээр энгийн хирнээ чухал зөвлөмжүүдийг өөрийн амьдарлын дадал болгосноор шөнөдөө хангалттай сайн унтаж амрах, маргааш нь эрч хүчтэй, үр бүтээлтэй байх боломжийг тө өөрөө өөртөө бүрдүүлж чадна.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !