Онцлох

ӨӨХИЙГ ТАНЬ ӨДӨР ШӨНӨГҮЙ ХАЙЛУУЛАХ ШИДЭТ УНДАА – Хадгалаад аваарай

Мисс Б.Гүнзаяа гоолиг байдаг нууцаа задалжээ. Өөх махыг тань өдөр шөнөгүй хайлуулах шидэт ундаа

Энэ ундааг 7 хоног уухад үр дүн 100 хувь гарна. Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжиж өтгөн хаталтаас хамгаална, бас илүүдэл жингээсээ ч сална.

Жор маш энгийн, гуравхан орцоор хэдхэн минутад бэлдэнэ. Гэдэс ходоод цэвэрлэж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг идэвхжүүлэх ундаа. Эрүүл хоолны дэглэм, идэвхтэй хөдөлгөөнтэй хослуулбал үр дүн гайхалтай болно. Биеэс хорт бодис гадагшлуулах, бодисын солилцоо идэвхжүүлэхэд нөлөөлнө. Ундаанд агуулагдах ширхэглэг нь биеэс хорт бодисыг бүрэн гадагшлуулах үйлчилгээ үзүүлнэ.

Ундааны орц: Чавга, нимбэг, чиа үр.

Хар чавга – Ширхэглэг тул хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ, холестерины хэмжээг тэнцвэржүүлнэ. Мөн антиоксидант тул эрт хөгшрөхөөс хамгаална. Мөн цусны эргэлтийг эрчимжүүлж зүрх-судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ.

Нимбэг – Цусан дахь өөх, хорт бодисыг устгана. Хоол боловсруулах эрхтнийг бүхэлд нь идэвхжүүлнэ.

Чиа үр – Чиа үр нь уусмал ширхэглэгтэй. Энэ төрлийн ширхэглэг болон цавуулаг нь бүдүүн гэдсэнд хуримтлагдсан хорыг гадагшлуулна. С амин дэмээр баялаг, мөн бодисын солилцоог идэвхжүүлнэ.

Орцны хэмжээ:

– 1 хоолны халбага чиа үр

– 3 ш хар чавга

– 200 мл ус

Бэлдэх арга: 200 мл устай стаканд 3 хар чавгаа хийж хонуулна. Өглөө нь хар чавгаа аваад 1 хоолны халбага чиа үр, тал нимбэгийн шүүсээ нэмнэ.

5-10 минут хандална. Хар чавгаа идээрэй. Бүгдийг сайтар хутгаад бага багаар нь ууна. Долоо хоногийн дараа таны эрүүл мэнд сайжирч байгааг мэдрэх болно: илүүдэл жин багасч, өтгөн хатах асуудал арилна.

 

Эх сурвалж: Мисс Б.Гүнзаяа

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !