Онцлох

ЯМАР ХҮҮХНҮҮД ХАДАМД ГАРАЛГҮЙ ӨТӨЛДӨГ ВЭ? – Хадгалаад аваарай

Судалгаанаас үзэхэд ихэвчлэн дээд боловсролтой, гоо үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд нөхөрт гарахгүй уддаг нь тогтоогджээ. Энэ нь мэдээж олон шалтгаантай.

– Юуны өмнө тэд боловсрох албан тушаал ахих асуудлыг тэргүүнд тавьсан байдаг. Тиймээс эрчүүдийн зүгээс ирэх алив санал санаачлагыг хойшлуулах, хүлээзнэх сонирхол давамгайлах аж.

– Ийм бүсгүйчүүдийн бага, идэр насны амьдрал голдуу ямар ч бэрхшээлгүй, бүгдийг бодож, төлөвлөсөн байдаг. Сайн сургууль өндөр цалинтай ажил, албан тушаалын шат, сайхан байшин гэхчилэн бүх зүйл схемийн дагуу явагддаг. Эр хүн ч энэ схемд нь орсон байдаг. Эрчүүдийн зүгээс ирэх анхаарал бахдалд сэтгэл ханасан, ийм л байх ёстой гэж боддог. Өөртөө хэт итгэлтэй ийм байдал хандлага нь нэг хүн дээр сонголт хийх, анхаарал төвлөрүүлэх нь саад болох нь бий.

– Золгүй дурлалын түүх тэдэнд харш юм. Ийм “дээгүүр” эмэгтэй голж хаяна гэдэг тэдний хувьд байж болзошгүй асуудал. Бодолд нь ч тийм юм байх ёсгүй. Гэтэл идэр залуу насандаа золгүй дурлалтай учрах нь тийм ч муу биш аж. Энэ нь яг салхин цэцэг өвчинтэй адил юм. Хэдий чинээ ийм зүйлтэй учрана төдий чинээ эмэгтэй хүн эрчүүдтэй харьцах туршлага сууж дархлааждаг.

– Тэд сонголт хийх арганд суралцаагүй. Төлөвлөсөн эрчүүдээс өөр хувилбарын эсрэг хүйстэн тооцоонд нь бараг ороогүй байдаг нь мөн бэрхшээл үүсгэдэг аж. Амьдралд дандаа өө сэвгүй “Ханхүү”-чүүд байдаггүй шүү дээ. Мөн тэд эр хүний онцлогийг мэддэггүй. Эрчүүд гуйсан бүсгүйгээ хүлээх, хойшлуулах дургүй байдаг. Бараг бүгд тийм. Тэд өөр сонголт хийнэ.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !