Онцлох

ЯПОН АРГААР БУДААГ ТӨГС АГШААЖ СУРЦГААЯ! – Хадгалаад аваарай

Агшаасан будаа нь Япон хоолны салшгүй нэг хэсэг билээ. Япон будаа нь ихэнхдээ богинохон бөөрөнхий, цав цагаан өнгөтэй байдаг. Хэрвээ та будаа худалдаж авах гэж байгаа бол япон будаа, сушины будаа, “Calrose” буюу богино бүхэл үрийн будаа авахыг зөвлөж байна. Японы агшаасан будаа нь савхаар идэхэд тохирохоор нялцгай байх хэрэгтэй байдаг.

 

Орц ба бэлтгэл

а) Орц:

– 2 ¼ аяга Япон будаа /богино/

– 2 ¼ аяга ус

 

б) Будаагаа том саванд хийж, хүйтэн усаар угаана. Угааж байгаа усаа цэвэрхэн болтол нь дахин дахин зайлна.

 

в) Будааныхаа усыг шүүгээд 30 минут байлгана

 

1. Будаа агшаагчинд агшаах арга

а) Будаа агшаагчинд будаагаа хийгээд, ус нэмээд 30 минутаас 1 цаг байлгаж дэвтээнэ. Ихэнхдээ 30 минут дэвтээх нь хамгийн тохиромжтой байдаг.

 

б) Будааг агшаагчаа асаана

 

в) Будаа агшсаны дараа тагийг нь онгойлголгүйгээр 15 минут байлгана.

 

г) Будаагаа хутгаж, аягална.

 

2. Тогоонд агшаах арга

а) Тогоондоо будаа, усаа хийн 30 минутаас 1 цаг байлгаж дэвтээнэ. Ихэнхдээ 1 цаг дэвтээх нь хамгийн тохиромжтой байдаг.

 

б) Тогоогоо таглан ширүүн гал дээр буцалгана. Буцалсны дараа галыг нь багасган 20 минут усгүй болтол нь чанана.

 

в) Будаа болсны дараа 15 орчим минут тагтай нь байлгана.

 

г) Будаагаа хутгаж, аягална.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !