Онцлох

ОРОЙН ЦАГААР ИДЭХЭД ТАРГАЛУУЛАХГҮЙ ХҮНС – Хадгалаад аваарай

Сүүлийн үед хэн хүнгүй жингээ хасч, эрүүл амьдрахыг хүсэх болсон нь нууц биш юм. Гэвч эдгээр хүмүүс хоолны буруу дэглэм баримталж, эрүүл мэндээ хохироох нь бий. Эрдэмтдийн үзэж буйгаар жингээ хасахаар хичээж байгаа хүмүүс хэрвээ орой өлсөх юм бол, огт юм идэхгүй байх нь буруу болохыг баталжээ. Харин бага хэмжээгээр зөв хооллох ёстой бөгөөд ингэснээр жин нэмж, хоол шингэхгүй гэх мэт асуудлуудад санаа зовохгүй байж болох гэнэ. Ингээд ямар хоол хүнсийг оройн цагаар идэж болохыг хамтдаа мэдэж авцгаая.

 

1. Бяслаг, усан үзэм болон самар: Багахан хэмжээний бяслаг нь найрлагандаа хүний биед маш их хэрэгтэй амин дэмүүд болох “триптофан”, “casein” буюу сүүний уургийг агуулдаг байна. Харин орондоо орохоос өмнө бяслагийг үзэм болон атга самартай хольж идвэл бодисын солилцоог сайжруулж, маргааш өглөөг эрч хүчээр дүүрэн угтах үндэс болдог. Мөн усан үзэмний найрлаганд “мелатонин” гэх амин дэмийг агуулагддаг учраас бөх гэгч нь унтаж амрахад тус болдог ажээ.

 

2. Цацагт хяруулын мах, хулууны нухаш: Цацагт хяруулын мах бол уураг, амин дэмээр баялаг хоол хүнснүүдийн нэг юм. Тэр тусмаа эм цацагт хяруулын мах хүний биед илүү сайн нөлөө үзүүлэх нь бий. Хэрвээ та орой өлсөөд байвал цацагт хяруулын махыг хулууны нухаштай хольж идээрэй.

 

3. Хүнсний ногоотой ялзмаг: Хүнсний ногоотой ялзмаг нь “B6” витаминаар баялаг бөгөөд найрлагандаа мөн “мелатонин” гэх амин дэмийг агуулдаг. Орой уг хөнгөн зуушийг идэхдээ өргөст хэмх болон луувантай хольж идэхэд илүү тохиромжтой.

 

4. Өндөгний зууш: Өндөг нь уургаар баялаг бөгөөд найрлагандаа “амины хүчил” агуулдаг байна. Мөн өндгөөр зууш бэлтгэхэд их хугацаа ордоггүй. Өндгийг шарах юм уу, эсвэл чанаж идвэл тохиромжтой. Хэрвээ та хүсвэл өндгөөр омлет хийж идэж болох бөгөөд орой идэхэд бие организмд ямар нэгэн асуудал үүсгэдэггүй аж.

 

5. Анхилуун үнэртэй эрдэнэшиш: Орой юм идэхэд хүрвэл лаазалсан болон тостой, давс ихтэй хоол хүнс бүү идээрэй. Харин үүний оронд болгосон эрдэнэшиш идэх хэрэгтэй бөгөөд энэ нь цусан дахь холестеролын хэмжээг тэнцвэржүүлэх сайн нөлөөтэй бүтээгдэхүүн юм. Мөн таргалахаас сэргийлдэг.

 

6. Загас: Цагаан загас орой идэхэд бие организмд ямар ч асуудалгүй байдаг. Учир нь шим тэжээл сайтай хоол хүнс юм. “Метионин” гэх амин дэм агуулдаг учраас таргалуулна гэж санаа зовох хэрэггүй ажээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !