Онцлох

СЭЛЭНГЭ АЙМАГ РУУ АЯЛАХ ГЭЖ БАЙГАА БОЛ ТАНЬД ЗӨВЛӨМЖ ХҮРГЭЕ! – Хадгалаад аваарай

3 жилийн өмнө анх Сэлэнгэ рүү аяллын тэмдэглэл бичиж аялал хийдэг байхад зөвхөн манай аяллын групп өглөөний галт тэргээс буудаг байсан бол одоо энэ чиглэл рүү аялж байгаа аялагчид маш олон болсон байгаа нь үнэхээр гоё байна аа.

Дотоодын аялагчид орон нутаг руу аялснаар орон нутгийн эдийн засаг эргэлтэнд орж, нутгийн иргэд орлоготой болж байна.

Ингэснээр хот руу шавах урсгал багасч, орон нутаг хөгжих боломж гарч байгаа нь үнэхээр баярламаар . . .

 

За одоо тэгэхээр энэ чиглэл рүү аялж байгаа танд жижигхэн зөвлөмж:

1. Сэлэнгэ рүү аялахдаа заавал шумуулнаас өөрийгөө хамгаалах цацлага, тос, хамгаалагч аваарай. Шумуул нь аймар кккк

2. Сэлэнгэд ирснийх нутгийн бренд талх, утсан загас, өрөм аваад яваарай. Талх нь аймар том мөртлөө 3500 байсан санагдаж байна

3. Галт тэргээс буухад үйлчлэх машин олон байдаг байсан бол одооноос эрс багассан байгаа тул эртнээс машинтайгаа тохироорой

4. Ер нь 4-лээ аялвал хямд тусна. Машинд суусан ч, амралтын газар байрласан ч. Харин ганцаараа бол аяллын групптэй явбал бас гоё шүү. Шинэ найз нөхөдтэй болно, юунд ч санаа зовохгүй ккк

5. Амралтын газраа эртнээс захиал!!! Энэ чухал шүү. Байр, байшин олдохгүй маш олон хүмүүс буцаж байсан

6. Заавал хотоос их юм чирээд байх шаардлагагүй очоод Сэлэнгэ аймгийн худалдааны төвөөр орж хоол хүнсээ базааж болно шүү

Очих болгондоо Сэлэнгэ аймгийн үзэсгэлэнтэй газруудад дурладаг. Та бүхэн маань зун дуусахаас өмнө заавал аялаарай.

 

Та бүхэндээ олон олон аялал хүсье!

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !