НОГОО ХӨЛДӨӨЖ ХАДГАЛАХ АРГА – Хадгалаад аваарай

1. Хүрэн манжин: Бүхлээр нь чанаад, хөргөөд, хальслаад, цагриглан хэрчээд уутанд хийж амсрыг нь наагаад хөлдөөнө.
2. Брокли: Цэцэг хэсгийг жигд хэмжээтэй зүсч аваад давстай усанд 20 минут байлгаж цэцгэн дотор нуугдсан өт хорхойноос салгаад цэвэр усаар зайлж хатаагаад хөлдөөнө.
3. Лууван: Арилгаад угаагаад хэрчээд хөлдөөнө.
4. Цагаан цэцэгт байцаа: Мөн брокли шиг цэцэг хэсгийг жигд хэмжээтэй зүсч аваад давстай усанд 20 минут байлгаж цэцгэн дотор нуугдсан өт хорхойноос салгаад цэвэр усаар зайлж хатаагаад хөлдөөнө.
5. Эрдэнэ шиш: Эрдэнэ шишээ хальслаад утаснуудыг авч хаяаад үрнүүдийг тойруулан зүсч аваад уутанд хийн хөлдөөж хадгална.
6. Сонгино: Арилгаад хэрчээд уутлаад хөлдөөнө.
7. Чинжүү: Дээд хэсгийг аваад үрийг ухаж гаргаад савхан хэлбэртэй хэрчиж хөлдөөнө.
8. Хулуу: Хатуу гадаргын хальсыг төмс ногоо арилгагчаар арилгаад үртэй хэсгийг ухаж хаяад жижиглэн хэрчиж зууханд эсвэл жигнэж болгоод хөргөөд нухашлаад уутлан хөлдөөнө.
9. Бууцай: Угаагаад хатаагаад уутлан хөлдөөнө.
10. Хулуу: Жижгэвтэр хулуу сонгож аваад угаагаад дээд доод хэсгийг авч хаяад савхан хэлбэртэй хэрчээд хөлдөөнө.
11. Бор самар: Самраа угаагаад хатаахгүйгээр уутлаад хөлдөөнө. Идэх үедээ цахилгаан зууханд жаахан халааж гэсгээхэд шинээрээ байдаг.
Зөв бэлдээд, агаар оруулахгүй вакум орчин үүсгэн уутлаад байнгын хөлдүү байдалтай хадгалж чадвал ихэнх ногоог 8-10 сар хадгалж болно. Хөлдөөсөн ногоонуудаа нэг удаа хэрэглэхээр савлаж хадгалаад хөлдүү чигээр нь (гэсгээлгүйгээр) хоолондоо хийж хэрэглэнэ .
Эх сурвалж: Galuut.com