Онцлох

ОХИДТОЙ АЙЛД АЗ ЖАРГАЛ, САЙН ХУВЬ ЗАЯАГ ДУУДДАГ ЦЭЦЭГ – Хадгалаад аваарай

Цээнэ цэцэг дэлхийн олонхи газар “Цэцэгсийн хаан ” хэмээн алдаршсан ,ялангуяа эмэгтэй хvнд их ээлтэй цэцэг юм. Хэрэв та насанд хvрсэн охидоо сайн залуутай гэрлэж , бат журамтай яваасай гэж хvсвэл цээнийн ягаан цэцэг дvрсэлсэн зургийг зочдын өрөөндөө өлгөх буюу тарих хэрэгтэй.Ялангуяа дэлбээлсэн цээнэ цэцэг охидтой айлд аз жаргал ,сайн хувь заяаг дууддаг гэж бэлэгшээдэг байна.Манай орны хувьд тасалгаанд өргөн тархаагүй ч сүүлийн үед цэцэгчдийн сонирхлыг ихээхэн татаж байгаа ургамал юм.Байгаль дээр олон наст бутлаг хэлбэрээр ургадаг.Үр нь 8 сараас боловсорч эхэлдэг тул энэ үеээс үрийг нь түүж тасалгаанд ургуулж болох юм.Тасалгаанд ургуулах ерөнхий арчилгаатай танилцья.

 

Усалгаа:

Чийглэг байдлыг удаан тэсвэрлэдэггүй. Усалгаа ихэдвэл үндэс ялзарч үхэх аюултай.Усалгаа ихдэх эсвэл хөрс хэт хатсанаас болж навч шарлах, харлах, уян зөөлөн болох, цэцгийн бундуй унах зэрэг үзэгдэл ажиглагддаг. Усалгааг зуны улиралд 7 хоногт 2 удаа, Өвлийн улиралд 7 хоногт 1 удаа ханатал усална.

 

Гэрлийн тохиргоо:

Нарны шууд тусгал тохиромжгүй тул ид цэцэглэх үед нь нарны шууд тусгалаас хамгаалж өгөх хэрэгтэй. Хагас сүүдэрлэг орчинд сайн ургадаг. Нарны гэрэл дутагдвал цэцэглэлт зогсдог.

 

Дулааны горим:

Аль ч улиралд 15С-ээс доош хэмд оруулж болохгүй. Хэт сэрүүн нөхцөлд удаан байвал цэцэгээ гөвөх сул талтай байдаг. Тохиромжтой хэм 18-25С

 

Цэцэглэлт, Шилжүүлэн суулгалт:

Цээнэ цэцэглэхгүй байгаа бол нарны илч,гэрэл дутагдсанаас,тарьсан эхний жил цээнэ цэцэглэдэггүй мөн хөрсөнд хэт гүнзгий суулгасанаас болдог. 9 сарын эхэн үеэс 10 сарын дунд хүртэл шилжүүлэн суулгалт, тарилтыг хийх нь тохиромжтой.

 

Үржүүлэх арга:

Үрээр болон бут хуваах байдлаар үржүүлэнэ. Тасалгааны нөхцөлд цээнийг тарихдаа аль болох том саванд тарьна.

Нэмж хэлэхэд эхний тарьсан жил үндэсний систем сайн хөгжөөгүй байдаг тул услагааг сайн хийж өгнө. Цээний цэцгийн бут тарьсан эхний жил үндэс нь сайн бэхэждэг бол хоёр дахь жилээс салаалж нахиалан гуравдахь жилээс цэцэглэж эхэлдэг. Цээнийн бут жилд 15-25 см ээр өсдөг. Энэ жилийн ногоон иш мөчир дараа жил нь моджон хатуурч модлог хэлбэрт шилжинэ. Мөн шарлаж хатсан навч, цэцгийн бундуйг тэр даруйд нь тайран авч хаяж байхгүй бол хортон шавьж өсөж үржих таатай нөхцөл бүрддэг байна.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !