Онцлох

МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ: ЦЭЦЭГ БҮХЭН БЭЛГЭДЭЛ АГУУЛДАГ – Хадгалаад аваарай

Хэрвээ та хэн нэгэнд цэцэг бэлэглэх гэж байгаа бол түр хүлээгээрэй. Таньд бусдад бэлэглэх цэцэгний өнгө болоод тооны бэлгэдлийн талаар танилцуулья.

 

Цэцгийн тоо: Хэн нэгэнд цэцэг бэлэглэхдээ 1, 3 ,5 гэсэн сондгой тоогоор боодог ба амьдралын эрч хүч, эерэг энергийг билэгддэг байна. Харин 2 ба 4-р боосон цэцгийн баглаа өгч болохгүйг анхаараарай.

1 цэцэг – Чи зөвхөн минийх

3 цэцэг – Чамтай цуг ертөнцийн хязгаар хүрэхийг хүсч байна.

5 цэцэг – Би чамд хайртай

7 цэцэг – Сүй тавихдаа барьдаг уламжлалтай

9 цэцэг – Би чамайг найзаа гэж боддог.

10 цэцэг – Чиний төлөө ямар нэгэн юм хийхийг хүсч байна.

11 цэцэг – Чи миний анд нөхөр

12 цэцэг – Бидэнд одоогоор хүнд байгаа хэдий боловч удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгэ.

13 цэцэг – Би чамайг үзэн ядаж, жигшин зэвүүцэж байна.

14 цэцэг – Чи надад байгаа бүх юм 15 цэцэг – Чи миний хайр хүндэтгэлийг хүлээж авна уу?

Цэцгийн өнгө: Шар, цэнхэр, улаан зэрэг цэцгийн өнгө бүр өөр өөрийн гэсэн утгыг илэрхийлдэг гэнэ. Тухайлбал:

Цагаан цэцэг – гэм зэмгүй, хар хоргүй сэтгэлийг

Шар цэцэг – хайр сэтгэлтэй болсныг

Ягаан цэцэг – хайр дурлалыг

Хурц тод улаан цэцэг – хайр дурлалдаа шатаж байгааг

Цэнхэр цэцэг – үнэнч сэтгэлийг

Ягаан болон нил ягаан цэцэг – энх тайван, итгэлцлийг

Хар цэцэг – үхлийг бэлэгддэг байна.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !