Онцлох

ХҮНДЛЭЛ ДУУССАН ГАЗРААС ЭР ХҮН ЯВДАГ – Шэйрлээд аваарай

Эр хүний амин сүнс эхнэр нь түүнийг хүндлэхэд оршдог. Монголчууд “Бат их хийморьтой залуу” гэж ярьдаг шүү дээ. Энэ л хийморь сүлд эхнэр нь өөрийг нь хүндэлдэг эр хүнд оршдог билээ. Эхнэр нь нөхрөө хүндэлдэг айлын эр хүн үнэхээр хийморьтой байдаг. Харин үргэлж эхнэртээ буруу шаагдаж хөдлөх, дуугарах бүрийдээ алдаагаа хэлүүлж шүүгддэг эр хүний хийморь унадаг.

Ийм эрчүүд ихэнхдээ амьдралын ачаа үүрдэггүй, эхнэр нь бүх амьдралаа авч явах нь бий. Хамгийн гол нь энэ эр хүн угаасаа амьдралын ачаа үүрэх чадваргүй байсан уу, эсвэл эхнэрийн буруутгал шүүмжлэлд сэтгэн бодох чадвараа алдсан нэгэн үү гэдгийг бодох л хэрэгтэй. Учир нь буруутгал шүүмжлэлд эр хүн амьдралаа авч явах сэтгэн бодох чадвараа алддаг.

Ингээд хийчихвэл эхнэр уурлах болов уу, тэгээд хийчихвэл бас буруудах болов уу “За за хэрүүл хийж байхаар зүгээр орхисон нь дээр” гээд зүрх нь мохно. Учир нь эр хүн эхнэрийн зүгээс ирэх буруутгал шүүмжлэлд “Би” гэсэн бахархал нь нурснаар хийморь сүлд нь унаж, хийморь сүлдгүй хүнийг найз нөхөд нь орхиж, найз нөхөдгүй болсноор ажилгүй болдог.

Эцэст нь ажилгүй анхиагүй гээд эхнэр нь хаяад явах нь бий. Эхнэр нь өөрийг нь хүндэлдэггүй эр хүн нэг бол өөрийгөө гаргуунд гаргаж яг эхнэрийнхээ үгээр явна. Үгүй бол өөрийн бахархал, хүндлэл хийморь сүлдээ авч үлдэхийн тулд эхнэрээ орхиод явдаг. Хүндлэл дууссан газраас эр хүн явдаг гэдэг нь энэ юм.

Тиймээс Хүндлэл гэдэг нь эр хүнээр насан туршдаа өөрийгөө хайрлуулах түлхүүр. Учир нь Хүндэтгэл дүүрэн эр хүний амьдралын ачаа үүрэх ноён нуруу бат бөх болж, гэр бүл болоод, гэргийнхээ төлөө бүгдийг хийж чадах эр зориг, мэргэн ухаан, хүч чадал ундарч байдаг. Ингээд зогсохгүй нөхөр тань таны дотоод гоо сайханд дурлаж, нас нэмж өтөлсөн ч насан туршдаа нөхөртөө үзэсгэлэнтэй харагдаж, хайрлуулах хүч бол ХҮНДЛЭЛ юм. Ханьтайгаа хамтран бичиж буй ”Хөзрийн Хатан” номын хоёрдугаар дэвтрээс

 

Эх сурвалж: Раашийн Оюундарь

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !