Онцлох

Нуруун дээр батга гардаг ийм шалтгаантай. Үүнийг хэрхэн эмчлэх вэ? – Шэйрлээд аваарай

Арьсан дээр батга гарсан тохиолдолд бид өөрийн эрхгүй түүндээ анхаарал хандуулж эхэлдэг билээ. Түүнчлэн батга нь маш олон шалтгааны улмаас гардаг бөгөөд хэрвээ яг юунаас хамаарч байгааг нь мэдэж чадахгүй бол танд ямар ч гоо сайхны бүтээгдэхүүн тусалж чадахгүй юм.

Жижиг тууралт гарч, арьс үрэвсэх нь гадаад орчны нөлөөтэй шууд холбоотой байдаг. Үүнд:

 

Ариун цэврийн байдал хангалтгүй: Далны ойролцоо маш олон тослогийн булчирхай байдаг бөгөөд энэ нь нян хуримтлагдах таатай нөхцөлийг бүрдүүлж, батга үүсгэх шалтгаан болдог аж. Тиймээс таны тосны булчирхайгаас их тос ялгардаг бол нурууны ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй юм.

Нийлэг материалтай хувцас: Даавуун хувцас нь арьсыг амьсгалахад саад учруулдаггүй бол нийлэг материал нь агаар нэвтрүүлдэггүй аж. Улмаар бид маш ихээр хөлөрч, арьсанд нян хуримтлагдаж батга гарч эхэлдэг байна. Мөн хэт бариу цамц нь бохирдол болон хөлсийг арьсанд гүн нэвчүүлдэг юм.

Задгай үс: Задгай тавьсан үс нь өөрийн бохирдлоо нуруун дээр үлдээдэг. Үүнээс гадна үсний үзүүр нурууны арьсыг үрэвсүүлж, илүү их тос ялгаруулахад нөлөөлдөг байна.

Тохирохгүй тос хэрэглэх: Жишээлбэл, тослог ихтэй нарны хамгаалалттай тос нь нурууг нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг хэдий ч арьсны нүхийг битүүрүүлж, үрэвсүүлдэг юм.

 

Дотоод шалтгаан:

Генийн нөлөө: Батга гарах нь эцэг, эхээс уламжлагдсан байж болно.

Дааврын өөрчлөлт: Өсвөр насанд нуруу болон мөрөн дээр батга гарах нь элбэг байдаг бөгөөд энэ нь бие организмын өөрчлөлттэй холбоотой юм. Мөн эмэгтэйчүүдийн дааврын алдагдал, сарын тэмдгийн үеэр болон жирэмсэн байх үед батга гарах магадлал өндөр байдаг аж.

Стресс: Сэтгэл хөдлөл нь батга гарахад шууд нөлөө үзүүлдэггүй. Гэхдээ стресс нь дархлааны систем болон дааварт өөрчлөлт оруулдаг учраас заримдаа батганы шалтгаан болох нь бий.

Хооллолт: Энэ төрлийн хооллолтод ГМО буюу хиймэл аргаар үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнүүд багтана. Хэдийгээр хооллолт нь нуруун дээр батга гарахтай шууд холбоотой биш хэдий ч Америкийн арьс өнгөний академийн хийсэн судалгаанаас харахад зөв хооллолт нь батгыг арилгахад тустай байдаг ажээ.

Эмний сөрөг нөлөө: Төрөл бүрийн стрессийн эсрэг эм нь батга гарахад нөлөөлдөг.

Нууц өвчлөл: Чихрийн шижин, элэгний асуудал, шээсний замын өвчин, ходоод гэдэсний үйл ажиллагааны эмгэг нь батга гарах шалтгаан болдог.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !