Зөвлөгөө

ЭМЭГТЭЙ ХҮН ЭЭМЭГ ЗҮҮДГИЙН УЧИР – Хадгалаад аваарай

Бүсгүй хүний сүлд сүнс хоёр чихэнд нь байдаг гэдэг. Охин хүүхдийг 16 нас хүрэнгүүт чөтгөр хоргоож эхэлдэг тул чөтгөрийг ойртуулахгүй хэмээн ээмэг зүүлгэдэг байна.

Энэ нь Монгол ёс уламжлалын 16 нас хүрсэн бүсгүй хүүхэд бурууд татагдах магадлал нэмэгдэж байгааг дом болгон чихэнд нь ээмэг зүүлгэснээр чөтгөрийг айлгаж хөөх буюу буруу муу зүйлээс хамгаалагдана гэж үздэг байжээ.

Хүний нүдний хор ихэвчлэн эдэлж хэрэглэж байгаа сонин содон зүйл дээр тусгалаа үлдээдгийг өвөг дээдэс маань мэддэг байжээ. Иймээс эмэгтэй хүний гол гоёл болсон ээмгэнд ийнхүү ач холбогдол өгөх замаар ингэж чөтгөрийн тухай яриа дэлгэрүүлсэн байж ч болох.

Цаад утга санааг нь ойлговол дан ганц мухар сүсэг бишрэл биш ажээ. Охин хүүхдийг 16 нас буюу нас биед хүрсэнийг илтгэн ээмэг зүүлгэх ба охинд биш зүүсэн ээмгэнд нь хүний анхаарал татагдсанаар элдэв муу муухайгаас хамгаалах гэсэн утга санааг агуулж байжээ.

Хэрвээ үнэт алтан ээмэг гээвэл зовлон арилах нь хэмээн харамсдаггүй бөгөөд харамсвал муу зүйл тохиолдоно гэж үздэг. Өрөөсөн ээмгийг хадгалдаггүй, дахин хос болгож зүүдэггүй. Харин гээсэн өрөөсөн ээмгийг олсон хүн авдаггүй, авах бол дом хийж авдаг.

Охин хүүхэддээ өөрийн болон бусдын зүүж байсан хуучин ээмгийг зүүлгэдэггүй, шинэ ээмэг хийлгэж өгөх, эсвэл алт, мөнгө зэрэг ээмэгний хэлбэрийг өөрчлөн өөр ээмэг хийлгэн зүүлгэдэг байжээ.

Энэ нь нэг талаар ээмгэнд шингэсэн муу муухайг арилгаж байгаа, нөгөө талаар эрүүл ахуйн шаардлагыг өндөр түвшинд тавьж, ээмгийг сольж зүүх нь элдэв халдварт өвчин халдах магадлалыг багасгадаг байсантай холбоотой.

Орчин үед ээмэг нь бүсгүй хүнийг сэтгэл татам буюу бусдыг татах чадвартай болгодог, хайр сэтгэлийн асуудалд аз авчирдаг гэж үзэн гоё ээмэг зүүсэн бүсгүй хүн өөртөө илүү итгэлтэй болдог хэмээн үздэг байна.

Иймээс бүсгүйчүүд олон төрөл, хэлбэр бүхий ээмэгнүүдээс сонголт хийн зүүхийн зэрэгцээ бөгж, зүүлт, бугуйвчтайгаа хослуулах, эсвэл өмссөн хувцастайгаа хослуулан зүүдэг болжээ.

Өвгөдийн аман яриа, домог сургаалиас үзэхэд эмэгтэй хүн (ээмэг-тэй хүн) ээмэг зүүх учиртай тул ийнхүү хүндэтгэн нэрийдсэн аж.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !