Зөвлөгөө

НИМБЭГ ЖИМСЭЭР ӨВЧНИЙГ АНАГААХУЙ – Хадгалаад аваарай

Нимбэг жимс анагаах чадвартай хамгийн хүччирхэг жимс юм. Хорт хавдрын эсийг зөвхөн нимбэг жимс л дарангуйлдаг гэж уншиж сонссон биз ээ. Нимбэг хэмээх энэхүү тансаг жимсийг эртний хаад ноёд ууж, идэж хэрэглэхээс гадна шүүстэй усанд нь хэвтэж алжаалаа тайлан ариусаж, анхилуун үнэртэй болдог байсан гэдэг. Энэ үйл одоо ч давтагдсаар буй.

Нимбэг жимсний анагаах, болон гоо сайхны увидасын талаар хэдэн жишээ хүргэе.

 

Хоолойн өвчнийг анагаахуй

Нэг ширхэг нимбэг халуун усаар угаагаад 3 мм орчим зузаантй 4-6 ширхэгийг зүсэж бэлдэн самбайнд орооно. Нимбэгний нэг тал дан самбай байх юм. Самбайнд ороосон нимбэгнүүдээ гараар дарж шүүсийг нь багахан гоожуулаад дан самбайтай талаар чихнээс чихний хооронд хоолойдоо тавьж зөөлөн ороон дулаан ороолт давхарлан орооно.

Ороолт тавих хугацаа 30-60 минут

Ороолт авсаны дараа хүзүү хоолойг дулаан алчуураар боож өгнө.

Үрэвсэл дарагдаж, хавдар буутал өдөр бүр тавина.

Артериосклероз холестериноос үүдэлтэй цусны даралт ихсэх архаг хууч өвчнийг анагаахуй цус харвалт, зүрхний шигдээсээс хамгаалах сувилал.

Залуужуулах жор ч гэж нэрлэх нь буй.

– 5 ш жижгэвтэр био нимбэг

– 2 ш сармисны буурцаг буюу 30 ш сармисны хумс

* Нимбэгнүүдээ халуун усаар угаагаад дундуур нь хуваан үрийг ялган авч хальстай нь жижиглэн хэрчинэ.

* Сармисны хумснуудаа хальслан төгсгөлийн хатсан бор хэсгийг ялгаж аван нимбэгний хамт михердэнэ.

* Цэвэр саванд 1 литер ус, сармис нимбэгний нухашаа хийн нэг удаа порхийтэл буцлагаад гал дээрээс аван нарийн шүлтүүр эсвэл самбай даавуугаар сайтар шүүн шингэнээ 1 литрийн бараан шилэнд савлан таглаж хөрсөний дараа хөргөгчинд хадгална.

 

Өдрийн сайнд үдшийн зоогон дээрээ бэлдсэн ханднаас нэг жижиг хундагыг ууж эхэлнэ.

21 хоног үдэш бүр тасралтгүй ууж дүүргээд 7 хоног завсарлана.

2 дах удаа шинэ ханд бэлтгэн дахин 21 хоног ууснаар нэг удаагийн сувилал амжилттай өндөрлөх болно.

Энэхүү сувилалыг жилд 2 удаа хавар намартаа хийнэ.

Жич: Нүдний хараа сайжирч, арьс тунгалаг чийглэг болдог.

Жирэмсэний хордлого, аялалын хямралаас үүдэлтэй дотор муухайрах, бөөлжилтийг жижиг нимбэгний хальс цагаантай нь амандаа зажилсанаар даруй намдаана.

 

Халуун бууруулахуй

Хүйтэн бүлээн усанд 2 жижиг алчуур норгон усыг шавхан алчуур тус тус бүрт нэг амны том халбага нимбэгний шүүс шингээн хоёр шилбээр зөөлөн сулавтар ороон тодорхой хугацаагаар тавьсанаар халуун даруй буурна.
Энэхүү ороолтыг бага насны хүүхдээс бүх насныханд тавьж болно.

 

Ханиадыг анагаахуй

Хоолой барьж, толгой, үе мөч өвдсөн болон бүх төрлийн ханиадыг эхэлж буй хурц үед нь халуун нимбэгний шүүс ууж анагаадаг.

* Нимбэг 1 бүтэн

* Зөгийн бал 1 жижиг халбаганы хугас

* 250 гр буцалсан халуун ус 50 хэмд хөргөн бүтэн нимбэгний шүүсийг шахан зөгийн балны хамт халуун усандаа хутган бага багаар балгаж ууна. Ханиад, ханиалга намдтал өдөрт 2 удаа бэлтгэж ууна.

 

Толгойн өвчнийг анагаахуй

Био нимбэг халуун усаар угаан арчиж хатаагаад хальснаас томхон зүсмийг авч дотор талаар нь дух шанаагаа зөөлөн үрж өгнө. Хальсанд агуулагдах эфирийн тос цусны эргэлтийг сайжруулж сэргээж тайвшруулж өгдөг ачлалтай

 

Элэг цөсний хүүдийг зөөлөн цэвэрлэхүй

Өглөө бүр аяга халуун бүлээн усанд био нимбэгний шүүс 1 амны том халбага хийн сайтар холин бага багаар балгаж ууна.

6-12 тасралтгүй ууснаар цөсний чулуу хайлж цөсний элсэнцэрийн хамт гадагшилж цэвэрлэгдэнэ.

 

Хөлийн өсгийн эвэршилт хагаралыг анагаахуй

* Зөгийн бал 3 амны том халбага

* нэг тал нимбэгний шүүс

* 3 литер халуун бүлээн ус

Дэлгэмэл саванд ус болон багахан усанд найруулсан зөгийн бал, нимбэгний шүүсээ хольж хутган 15-20 минут хөлөө дүрнэ.

7 хоногт 4 удаа тууштай хийгээрэй. Эвэршилт, хагаралыг эдгэртэл хийнэ.

 

Гарын арьсыг арчилахуй

Үдэш унтахын өмнө угаасан нойтон гартаа жижиг халбаганы хугас нимбэгний шүүс шахаж гарын ар бугуйгаа сайтар үрж массажлаад хатангуут гарын тос түрхэн унтаарай.

Гарын арьсыг зөөлрүүлж чийгшүүлж өгнө.

 

Үс хуурайших, толгой хагтахыг эмнэхүй

* Kокосын тос 1 амны жижиг халбага

* нимбэгний шүүс 2 амны том халбага

Кокосын тосоо усны ууранд хайлуулан нимбэгний шүүстэй холин үсний уг, хуйхандаа түрхэн массаж хийгээд нэг удаагийн малгай өмсөн 20-30 минут болгоод зөөлөн шампооноор угаана.

 Тослог хагтсан үсэнд

* Нимбэгний шүүс 1 амны том халбага

* ус 3 амны том халбага

Хооронд нь холиод үсний угв хуйхандаа түрхэн массаж хийгээл 5 минутын дараа угаана.

Насжилтыг удаашруулах залуужуулах сувилал

* Нимбэгний шүүс 2 амны том халбага

* зөгийн бал 4 амны том халбага

* наранцэцэгийн тос 1 амны том халбага

Хольцыг шилэнд хийн сайтар хутган хольж таглаад хөргөгчинд хадгална.

Өглөө бүр өлөн элгэн дээр 1 жижиг халбагыг тасралтгүй 21 хоног ууна. Жилд олон удаа давтан хийж болно.

 

Хамраас цус гарахыг тогтоохуй

Хөвөнд нимбэгний шүүс шингээн цус гарч буй нүхийг бөглөнө.

 

Эх сурвалж: Ю.Отгонцэцэг, Штуттгарт хот 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !