Зөвлөгөө

ХӨЛИЙН ШӨРМӨС ЯАГААД ТАТДАГ ВЭ? – Хадгалаад аваарай

Шөнө унтах үед хүний хөлийн булчин гэнэт зангирч шөрмөс татах үе бишгүй тохиолддог. Зарим хүний байнга шөрмөс татах нь ч байдаг аж. Харин “DailyMail” сонин хүний шөрмөс яагаад татдаг болохыг тодруулж, сонирхолтой судалгаа хийсэн байна.

Уг судалгаанд 30-65 насны 1000 хүнийг хамруусан бол тэдний 97 хувь нь шөрмөс хааяа нэг татаж байсан, 60 хувь нь шөрмөс татсан үед яахаа мэднэ хэмээн хариулжээ. Харин тэд шөрмөс яагаад татдаг болохыг мэддэггүй аж.

Судалгаанд оролцсон хүмүүсийн дийлэнх нь шөрмөс татсан үед иллэг, массаж хийдэг болохоо мөн дурджээ. Гэлээ гээд иллэг хийн цусан хангамжийг дэмжин иллэг хийж болох ч энэ нь эрдэс, амин дэм дутагдлыг арилгаж чадахгүй.

Шөнө хөл, гарын булчин зангирч шөрмөс татах нь хүний биед магни дутагдсанаас болдог ажээ. Магни нь ногоон өнгөт хүнсний ногоо, буурцагт ургамал, үр тариа, самранд ихээр агуулагддаг байна. Тиймээс эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж магнийн дутагдлаа нөхөх боломжтой. Гэхдээ хүнс тэжээлээс авч буй магни нь хүний биеийн эсэд шууд шингэх нь удаан, үр нөлөө нь бага байдаг.

Хоол судлалын эрдэмтэн Эмма Дэрбишэр (Derbyshire) “Европын орны ихэнх хүмүүс хангалттай магни авч чадахгүй байгаа бөгөөд тэдний 50 хувь нь магнийн дутагдалтай байдаг” хэмээн ярьжээ.

Үүнийг зохицуулах үүднээс Израилийн Хаима Шиба Тель ха-Шомер эмнэлгийн эрдэмтэд хоёр долоо хоногийн хугацаанд магнийн дутагдлыг нөхөх В6, Е аминдэмийн найрлагатай магнийн исэл болох бэлдмэлийг гаргаж авсан байна. Уг бэлдмэлийг хэрэглэсэн хүмүүсийн 82 хувь нь шөрмөс татах нь больсон, 6 хувь нь буурсан хэмээн хариулжээ. Магнийн исэл нь шууд эс рүү нэвтэрч, хүний бие дэх тэнцвэрт бус байдлыг арилгадаг байна.

 

Эрдэмтэд магнигаар баялаг хүнсийг өдөр тутмын амьдралдаа байнга хэрэглэж байхыг сануулж байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !