Зөвлөгөө

ПИВООР АМТАЛЖ ШАРСАН БҮТЭН ТАХИА ХИЙХ ЖОР – Хадгалаад аваарай

ОРЦ:

Бүтэн тахиан мах – 1 ширхэг

Шар айраг – 0,5 литр

Цөцгий – 2 халбага

Хар перец – Тааруулж хийнэ

Давс – Тааруулж хийнэ

Сармис – 4 ширхэг

 

ХИЙХ АРГА:

Бүтэн тахиаг маш олон аргаар амтлаж шарах жоруудыг манай сайт та бүхэндээ хүргэсэн билээ. Энэ удаад шар айрагаар /пиво/ хэрхэн бүтэн тахиаг амтлаж шарах жорыг хүргэж байна. Өвөрмөц бөгөөд салахын аргагүй. Шар айраг буюу пивоор амтлаж шарсан тахиан мах нь маш шүүслэг зөөлөн, салахын аргагүй сайхан амттай болдог. Учир нь шар айрагны газ буюу хүчил нь ууршиж тахиан маханд шингэхдээ зөөллөж, сайхан амттай болгодог байна.

Шар айргийг арвай буудайнаас гаргаж авдаг тул нэг ёсны байгалийн органик амтлагч гэсэн үг. Бүтэн тахиан махыг угааж арчиж цэвэрлээд шарахад бэлэн болгоно. Жижиг аяганд цөцгийг хийж дээрээс нь давс, хар перц, жижиглэн татсан сармисыг хийж сайтар хольж хутгана. Стандарт хэмжээтэй варианы шилэнд шар айргийг дүүргэж хийгээд шарах шүүгээний хавтан дээр голлуулан тавина. Шар айраг нь цэнгийн болон хар пиво байсан ч болно.

Ингээд алхам 1 дээр бэлтгэсэн амтлагчаараа тахиан махыг гадна талаас нь сайтар амтлаж түрхэнэ. Тахианы далавчны дотор хэсгийг хүртэл үлдээлгүй сайтар нялж амтлана. Үүний дараа бүтэн тахиан махыг нүхтэй хэсгээр нь варианы шилтэй пивон дээр байрлуулна. Ингэхдээ шилний амсарт тохируулан нүхийг томруулж байгаад гүнзгий хийж тогтоож өгнө. Яг зурган дээрх шиг. Шарах шүүгээний хавтан дээр 400-500мл ус хийнэ. Энэ нь шар айрагыг шилний гаднаас буцалгана.

Ингээд 190-200С хэмийн шарах шүүгээнд хийж 1цаг 10-20 минут болгоно. Гэхдээ айл бүрийн шарах шүүгээ харилцан адилгүй тул сайтар ажиглаж болгоорой. Тахиан мах гадна талаасаа бор шаргал өнгөр тогтож сэрээ, хутгаар хатгахад зөөлөрч үйрч унах шахаж байвал болсон гэсэн үг. Ингээд та сайхан хооллоорой.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !