Зөвлөгөө

ЭРДМИЙН УНДРАА ЦЭЦЭГ НЬ ХҮҮХДИЙН ОЮУН УХААНЫ БЭЛГЭДЭЛ ЮМ – Хадгалаад аваарай

Бэлгэдэл: Оюун ухааныг бэлгэддэг учир оюутан суралцагсдад өрөөндөө тарихад тохиромжтой. Фенгшүйгээр бол эрдмийн ундраа цэцэг нь стресс тайлж тайвшруулдаг бөгөөд сэтгэлийн амар амгаланг авчирдаг гэж үздэг. Мөн цэцэглэж байх үедээ энергийг илүү хурцалж өгдөг.

Орчинд үзүүлэх нөлөө: Энэхүү цэцэг нь хэлбэр дүрсний хувьд бусад цэцэгнээс содон, зууван хэлбэрийн ногоон навч дундаас гоёмсог цэцэг гардаг. Гоёмсог тансаг цэцэг нь орчныг чимж таатай сэтгэгдэл төрүүлдэг.

Арчилгаа: Арчилгаа багатай. Чийгшил нилээд шаарддаг.

Гэрэл: Нарны шүүд тусгалд тавихгүй байх хэрэгтэй. Сарнисан тод гэрэлтэй орчинд илүү тохиромжтой. Хэт хурц наранд навч үзүүрээсээ хатаж шарладаг.

Усалгаа: Агаарын чийгшил их шаарддаг учир тогтмол шүршиж өгөх, мөн навчийг чийгтэй алчуураар арчиж байх хэрэгтэй. Услахдаа хөрсийг хангалттай чийглэж услах бөгөөд дараагийн усалгааг өнгөн хөрсийг 1 см орчим хатсаны дараа хийнэ.

Бусад: Цэцэг нь хагдрахдаа хатаж өнгө нь харлах бөгөөд өөрөө аяндаа унадаг. Зулгааж авах хэрэггүй. Цэцэглэлтийн үед 2 долоо хоногтоо нэг удаа цэцэглэдэг цэцгийн бордоогоор бордоно.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !