Дэлхий дахинд

ҮХЭШГҮЙ МӨНХИЙН БЭЛГЭДЭЛ ЦАГААН УУЛ ЦЭЦГИЙН ДОМОГ – Хадгалаад аваарай

Эрт урьд цагт энэ хорвоо дээр дөнгөж л өвөл зуны 2 улирал ээлжлэн ирдэг болоод байсан цагт холын холд орших нэгэн хаант улсад хаан хатан 2 үзэсгэлэнт гүнжийн хамт амьдардаг байсан юмсанж. Урьд хожид дуулдаагүй гоо үзэсгэлэнтэй гүнжид сүй тавихаар олон хаан хөвгүүд, хөлөг баатрууд ирсэн ч бүсгүйд хэн ч таалагдсангүй татгалзсаар байлаа.

– Надад үзэсгэлэнт цагаан уул цэцэг авчирсан хунтайжтай би гэрлэнэ гэдэг байжээ.

Гүнжийн хэлсэн энэ болзол холын холд, мянган уулсын цаадтайх улс гүрнүүдээр тарсаар, тэр ховор гайхамшигт цэцгийн эрэлд эрэлхэг баатрууд, хунтайж нар мордоцгоосоор байлаа. Сарьдаг өндөөр уулын оройд ургадаг тэр цэцгийн байгаа газарт хүн очих зам ердөө байсангүй. Гэтэл нэгэн цөс ихтэй омог бардам залуу эр зориг зүрхээ сорьж үзэхээр шийдэн ховор үзэсгэлэнт цагаан уул цэцгийг авчирхаар замд гарав.

Мөнөөх залуу түмээн бээрийг туулж, саад бэрхшээлийг давсаар үзэсгэлэнт цагаан уул цэцгийг авч чадсан боловч хааны ордонд ирэхэд үзэсгэлэнт гүнж нь цагаан уул цэцгийг авчирч өгөх хунтайжийг хүлээсээр байгаад өтөл эмгэн болсон байсан учир түүнтэй гэрлэхээс татгалзан адал явдал хайн холын холд гарсан гэдэг. Хосгүй ховор цагаан уул цэцгэнд хүрч чадсан хүнийг хэзээ ч азын тэнгэр орхидоггүй гэлцдэг.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !