Дэлхий дахинд

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БАЛГАС НУУРЫН ДОМОГ – Хадгалаад аваарай

Энэ нуур Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос зүүн урагш 30 орчим км зайтай газар бий.

Эрт балар үед шувуудын их хаан Хангарьд умард зүгээс өмнийг чиглэн нисэж явах замдаа Хан уулын орой дээр сууж, амарчээ. Амрах зуураа амныхаа цангааг тайлахаар ийш тийш хартал нэгэн нуур харагджээ. Хангарьд нисэн очиж балгатал ганцхан балга ус л байсан гэнэ.

Үүнд уурласан жигүүртний хаан “Амны цангаа гаргаж чадахгүй балга устай нуур” гэж хараагаад Хан уулын оройг базаад хаячихсан гэнэ. Тэрхүү базагдсан уулын орой нуурын зүүн талд унажээ.

Тэр цагаас хойш энэ нуурыг “Балга устай нуур” гэж нэрлэх болсон бөгөөд хожмоо он жил урсан өнгөрч хүмүүсийн ам дамжсаар “Балгас нуур” болон өөрчлөгдсөн аж. Балгас нуурын зүүн талд дөрвөлжиндүү хэлбэртэй, тэгш оройтой Хан уул гэдэг уул байдаг нь Хангарьдын оройг нь базсан Хан уул юм.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !