Дэлхий дахинд

ХОНИНЫ ТОЛГОЙНЫ ЯСЫГ ЦАЙНД БУЦАЛГАЖ УУВАЛ ЯДАРГАА ТАЙЛАГДДАГ – Хадгалаад аваарай

1000 төгрөгөөр хонины толгой худалдаж аваад голын эрэг дээр очиж өөрөө хуйхалж хярвасаллаа.. Хуйхалж хярваслахад гарсан утаа хүний хий хуйд сайн байдаг юм. Гэртээ авчираад сайн угаагаад, хоолой, төвөнх, багалзуурыг нь авч хаяад ард урдаас нь ам хэлийг нь угаагаад сонгино сармис чихээд битүү тогоонд хийж таглаад зөөлөн гал дээр удаан чанаж болгоод шөлөнд нь хатаасан талын цагаан мөөг, будаа чанаж идэх ч сайхан даа.

Дараа нь толгойн ясыг нь сайн мөлжөөд, хамар нармайг нь ухаж хаяад усанд хийж зөөлөн гал дээр 5 цаг чанаад гарсан шөлийг нь шүүж аваад арвай, сулхан гурилтай сүүтэй цай сайн самарч чанаад уухад давтагдашгүй амттай, уугаад л баймаар сайхан цай болно. Хөлс асгарахаар нь сэвж салхилахгүйгээр битүү хучиж унтвал нойр хоолондоо сайжирч ядаргаа тайлагдана. Ясны сийрэгжилтийг төгс эмчилнэ.

Хуйх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, гэдэсний ханыг цэвэрлэдэг. Хуйхны ашигтай ферментүүд нь хүний үсний ургалтыг сайжруулдаг. Зарим хэсэг нь бүдүүн гэдсэнд очиж задарснаар тэнд дулаан үүсэж унгуулж биеийн хийг хөөнө. Энэ нь эрдэмтэн доктор Шагж-н хүний биед дулаан ялгарч энерги хүчийг тэтгэх тухай бүтээл бодитоор хэрэгжиж байгаа нь тэр.. За манайхан унгаал унтаад байгаарай. Нойр хоолондоо сайн байвал ажил аяндаа л бүтнэ гэдэг дээ. Амжилт

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !