Дэлхий дахинд

Би 2023 онд зүгээр сууж байгаад 1,378,000 төгрөг цуглуулна. Яаж гээч? – Шэйрлээд аваарай

52 долоо хоногийн хуримтлалын чалленж гэж сонсож байв уу?

Гэнэтийн шаардлага гарах үед ашиглах emergency fund үүсгэх эсвэл “өөрийгөө эрхлүүлэхээр” мөнгө цуглуулж байгаа эсэхээс үл хамааран хуримтлалтай байхын ач холбогдлыг та нар надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Энэ удаагийн постоор өөртөө (их) зовлонгүйгээр мөнгө хуримтлуулах 52 долоо хоногийн хуримтлалын чалленж-ийн талаар хуваалцъя.

 

52 долоо хоногийн хуримтлалын чалленж гэж юу вэ?

Энэ нь оны эхний долоо хоногт дансандаа $1, хоёр дахь долоо хоногт $2 гэсээр оны сүүлийн буюу 52 дахь долоо хоногт $52 хийж, нийт $1,378 цуглуулах аргачлал юм. Хэдийгээр анх энэ чалленж нь долоо хоног бүр хуримтлуулах дүн нь нэмэгдэх байдлаар гарч ирж байсан ч хуримтлалаа үүсгэж байгаа хүмүүс дараах байдлаар өөрчилсөн байдаг.

1. Эхний долоо хоногт дансандаа $52, хоёр дахь долоо хоногт $51 гэсээр 52 дахь долоо хоногт дансандаа $1 хийнэ.

2. 1–52 тоог цаасан дээр бичээд тухайн долоо хоногтоо боломжтой дүнгээ сонгон хуримтлал руугаа хийнэ.

3. 1–52 тоог цаасан дээр бичээд сугалж, цаасан дээрх дүн хэд байхаас үл хамааран яг тэр дүнгээр нь хуримтлал руугаа хийнэ.

 

Яаж 1,378,000 төгрөг хуримтлуулах вэ?

Би дээрх 52 долоо хоногт $1,378 цуглуулах чалленжийг “монголчлон”, нэг долларыг 1,000 төгрөгөөр орлуулан хийхээр шийдлээ. Ингэснээр жилийн эцэст би тухайн дансандаа 1,378,000 төгрөгтэй болсон байх болно.

1,000₮+2,000₮+3,000₮+…+51,000₮+52,000₮=1,378,000₮

 

Миний өөртөө тавих чалленж

Хэд дэх долоо хоногт хэдэн төгрөг хадгаламжиндаа хийхээ хэрхэн сонгох тухайд би дээрх хувилбаруудаас 2 дахийг нь сонгон авлаа. Өөрөөр хэлбэл төлөвлөгч дэвтэр дээрээ 1–52 хүртэл дугаарласан 52 нүд зураад, долоо хоног бүрийн баасан гарагт боломжтой дүнг нь хуримтлалын данс руугаа шилжүүлнэ.

Хуримтлалаа цуглуулах данс нь хугацаатай хадгаламжийн данс байх бөгөөд оны эхээр өндөр дүнтэй шилжүүлгүүдээ хийгээд байвал оны эцэс гэхэд хүүгээ аваад бараг л 1.5 сая төгрөгтэй болчих байх.

Би бусад хуримтлалтайгаа зэрэгцүүлэн дээрх хуримтлалын чалленжийг 2022 онд эхлүүлж байна. Чалленжийн төгсгөлд үр дүн, туршлагаа өөрийнхөө YouTube сувагт видео нийтэлж хуваалцах болно. Тиймээс хариуцлагатайгаар хуримтлалаа цуглуулахад минь туслаарай.

 

#52долоохоногийнхуримтлалынчалленж хэштэгийг ашиглаарай.

 

Эх сурвалж: Ану

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !