Дэлхий дахинд

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЗААВАЛ ХИЙХ ЁСТОЙ 13 ЗҮЙЛС – Хадгалаад аваарай

Та ням гарагийг хэрхэн өнгөрүүлдэг вэ? Амарч байна гээд өдөржин унтдаг юм биш биз? Ням гараг бол амрахад зориулагдсан өдөр биш бөгөөд та ирэх шинэ долоо хоногтоо өөрийгөө бэлдэх ёстой өдөр юм. Иймд та бүхэндээ бүтэн сайн өдөр заавал хийх ёстой зүйлсийг танилцуулж байна.

 

1. Шинэ долоо хоногийн төлөвлөгөө гарга: Бүтэн сайн өдрийн өглөө халуун кофе уунгаа ирэх долоо хоногийнхоо бүтэн төлөвлөгөөг гаргаарай. Бүтэн долоо хоногийг төлөвлөж, хийх зүйлсээ нэг бүрчлэн бичиж, тооцоолох нь ажлаа амжуулах хамгийн зөв алхам болдог. Ингэхдээ өдөр бүрийг үр ашигтай талаас нь төлөвлөж, хийхийг хүссэн болон хийх шаардлагатай бүхий л зүйлсээ багтаахыг зориорой.

 

2. Хувцсаа угааж бэлтгэ: Хувцаснуудаа угааж цэвэрлээд, бүгдийг нь цэгцлээрэй. Шинэ долоо хоногийг шинэхэн цэвэрхэн хувцастай эхлүүлэх сайхан шүү дээ. Эрч хүч, энергитэйгээр шинэ өдрүүдээ угтан авахад угааж, индүүдээд эвхэж тавьсан, анхилуун үнэртэй таны хувцаснууд тус хүргэнэ.

 

3. Хүнсээ цуглуул: Хоосон хөргөгчөө харан алмайрч суухаар гарч хүнсээ цуглуулсан нь дээр. Ажлын өдрүүд тун завгүй өнгөрөх тул амралтын өдрүүдэд хүнсээ цуглуулж байх нь танд амар. Нэгэнт л гарсан юм хойно тухтай алхаж, сайтар судалж чанартай хүнсийг сонгоорой.

 

4. Цүнхээ цэвэрлэ: Ялангуяа бүсгүйчүүдийн тухайд цүнхэн дотор нь яг “юу болж байгаа”-г ч анзаардаггүй. Долоо хоног өнгөрч дараачийн бүтэн сайн өдөр айлчлан ирэхэд сая нэг цүнхээ ухаж, ухаан алдах шахна гээч. Хаанаас яаж орж ирсэн нь үл мэдэгдэх хог новшнууд дүүрэн чихчихсэн байх нь хачирхал төрүүлнэ.

 

5. Амралтын өдрөө амттангаар “чимэглэ”: Бүтэн сайн өдөр маш завгүй өнгөрнө. Тиймээс өөртөө эрч хүч хайрлах багахан амттан чихэр жимсийг идэж, өөрийгөө шагнаарай. Амралтын өдрийг тань улам чимэглэж, аз жаргалаар бялхуулах шидтэй шүү дээ.

 

6. Амттай хоол хий: Бид ажилтай өдрүүддээ өөртөө сэтгэл гарган зориулж, сайхан хоолыг төдийлэн хийж иддэггүй, бүр амждаг ч үгүй. Харин амарч буй өдрөө өөртөө болон гэр бүлийнхэндээ зориулаад цаг зав гарган амттай сайхан оройн хоолыг хийгээрэй.

 

7. Дараа долоо хоногт өмсөх хувцсаа төлөвлө: Даваа, мягмар, лхагва гээд л өмсөх хувцаснуудаа бүгдийг төлөвлөж тавиарай. Өглөө бүр юу өмсөх вэ гэж толгой гашилгах шаардлага гарахгүйн дээр таны цаг завыг ч хэмнэх юм шүү. Таныг хамгийн үзэсгэлэнтэй, сайхан харагдуулдаг хувцаслалтын нууц юундаа байдаг гээч? Тайван бодож, тохируулсан тэр л хувцаслалт юм шүү дээ.

 

8. Найзуудтайгаа хөгжилдөх нэг өдрийг бодож ол: Долоо хоногт дор хаяж нэг удаа найз нөхөдтэйгээ уулзаж, стрессээс ангижрах талаар бодож үзээд аль нэг өдөр зав гаргаарай. Амьдралыг сайн найзууд, сайхан яриагүйгээр төсөөлшгүй шүү дээ. Тиймээс хэдий та завгүй нэгэн байлаа ч гэсэн эртнээс бодож, төлөвлөөд нэг өдрийг найз нөхөдтэйгээ сайхан өнгөрүүлээрэй.

 

9. Дасгал хөдөлгөөн хийх: Бүтэн сайн өдөр бол долоо хоногийн хамгийн бүтээлч өдөр билээ. Амрах гэхээсээ илүүтэй шинэ долоо хоногтоо бэлтгэх өдөр учир та цаг заваа зөв зохицуулж бүгдийг амжуулах хэрэгтэй юм. Таны хийх ажлын жагсаалтад дасгал хөдөлгөөн ч мөн багтана. Хөшиж, буларсан биеийнхээ чилээг гаргаж, дасгал хөдөлгөөнийг харамгүй хийх хэрэгтэй юм.

 

10. Гэрээ цэвэрлэ: Цэвэрхэн, гэрэлтсэн гэр орон хамгаас тухтай, дулаахан санагддаг. Ажлын өдрүүдэд танд төдийлэн цаг зав гарахгүй тул амралтын сүүлчийн өдрөө сайн гээч нь цэвэрлээд аваарай. Өглөөг цэвэрхэн орчин, цэмцгэр гэртээ угтах нь танд сэтгэл ханамжыг бэлэглэнэ.

 

11. Нөүтбүүк, гар утсаа цэгцэлж, бүрэн цэнэглэ: Нөүтбүүк болон гар утас тань элдэв захидал, зурвас, хэрэгтэй хэрэггүй зургаар дүүрсэн байдаг. Долоо хоног бүрийн ням гарагт хэдхэн минут зарцуулан, нөүтбүүк болон гар утасныхаа хэрэггүй зүйлсийг цэгцэлж, 100% болтол нь цэнэглээрэй.

 

12. Даваа гарагт идэх өглөөний цайгаа бэлтгэ: Орой бүр маргааш өглөөнийхөө цайнд юу уухаа бэлтгэж, эсвэл ядахнаа бодож унтаж байгаарай. Ингэснээр таны цаг завыг хэмнээд зогсохгүй, өглөөг сайхан эхлүүлэхэд тань том тус хүргэх болно шүү.

 

13. Амрах: Ийн өдөржин завгүй байж, өөртөө хөрөнгө оруулалт хийсэн бол амарч, унтаж, өөрийгөө шагнахаа бүү мартаарай. Хэт их амралтгүй ажиллах нь таны биед сөргөөр нөлөөлж, эрүүл мэндийг тань аажим аажмаар үгүй хийж байдаг гэдгийг үргэлж санан, цаг зав гарган, заавал өөртөө амралт бэлэглэж хэвшээрэй.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !