Дэлхий дахинд

МӨНГӨН АЯГАНД УС УУХЫН УЧИР – Шэйрлээд аваарай

Өвөг дээдэс маань эрт дээр үеэс зэс, гууль, мөнгөн эдлэл хэрэглэсээр ирсэн нь учиртай. Эдгээр метал эдлэлүүд хүний бие эрхтэнд сайнаар нөлөөлдөг аж. Эртний хаад, хатад мөнгөн аяганд цай хоолоо иддэг. Харин харц ардууд зэс гуулин аяганд хоолоо хийж хонуулаад иддэг байж. Дотор эрхтэн сайн бол хүний гадна үзэмж төгөлдөр болно гэдгийг мэддэг учраас. Орчин цагт ус био энерги дамжуулдаг амьтай гэж ярих болсон үед мөнгөн аяганд ус хийж хонуулаад өглөө нь уух хэрэгтэй гэнэ. Гэхдээ зүгээр нэг хонуулах бус аягатай усандаа хүслээ шивнэн аравнайлаад сайн сайхан зүйлийг бодон унтаарай. Ус амьтай учраас шөнөжин таны оюун ухаантай харьцах болно. Өглөө нь та усаа рашаан хэмээн бодон хүртээрэй.

Дээр үед 32 онд лам нарыг эсэргүүн хэмээн баривчилж байхад нэг том лам баригдан хар гэрт хоригдож гэнэ. Ногоон малгайтнууд хар гэрт хоригдсон хүмүүст хар ус ч амсуулалгүй хэд хонож.

Нэг шөнө дуутай аадар бороо орж мөглөнгийн хар овоохой нэвт норжээ. Ламын сууж байсан газар хонхорхойд ус тогтоход ламтан өврөөсөө модон тагшаа гаргаж ирээд нөгөө тогтоол уснаас хутгаж аваад жаал мэгзэм уншиж байгаад өглөө нь аягатай усаа рашаан хэмээн бодон ууж дээ. Хамт хоригдож байсан хүмүүс ламыг солиорч хэмээн ярилцаж байсан ч тэд бүгд ангаж цанган шүүлт дааж чадалгүй үхэхэд лам тэдний дунд хэвтэж байтал цэргүүд орж ирэн бүгдийг нь морь тэргэнд ачаад жалганд аваачиж хаяаад яваад өгч.

Харанхуйд тэдний бараа замхран одоход тэрээр босон наран ургах зүг барин алхсаар нэгэн хот айлын бараа харсан нь түүний шавь болох хүн байсанд үнэхээр баярлав.

Ингээд гэрийн эзнээс эхлээд ус гуйж гэнэ. Гэрийн эзэн хар усаар яахав дээ бүлээн юм уу гэхэд наад хар ус чинь л аминд минь орсон юм шүү дээ хэмээн усандаа залбиран мөргөөд ууж гэнэ. Гэрийн эзэн адуучныхаа дээл хувцаснаас илүүчлэн лам хувцсыг шатаав. Маргааш нь том толгой феодал лам оргосон мэдээ түгж айлаар эрэн хайж. Лам гэрээс гаран моринд мордоод давхин хээр хоносон морьдын хажууд очин жаал тарни уншаад адууг хурааж гэрийн зүг явж байхад нь ногоон малгайтууд таарч түүнийг ер анзааралгүй ганц нэгээрээ явган лам таараагүй биз хэмээн асуугаад зөрөн одсон гэдэг.

Ийнхүү тогтоол усны ачаар амь гарсан юмсанж.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !