Дэлхий дахинд

ТАВАН ӨНГИЙН ХАДАГНЫ БЭЛГЭДЛИЙГ ТА МЭДЭХ ҮҮ! – Хадгалаад аваарай

ТАВАН ӨНГИЙН ХАДАГНЫ БЭЛГЭДЭЛ:

Монголчууд эрт дээр үеэс хадаг эдийн дээд, архи идээний дээд хэмээн амьдралынхаа туршид авдрынхаа ёроолд архи, хадаг хоёрыг нандигнан хадгалсаар ирсэн түүхтэй. Хэрэв та гэртээ хадаг хадгалах гэж байгаа бол таван өнгийн хадгийг хадгалж буянаа тогтоогоорой. Энэ нь баян чинээлэг, гай барцадгүй амар түвшин явахыг бэлгэддэг жамтай. Таван өнгийн хадагны бэлгэдлийг одоо толилуулъя.

 

А. Цэнхэр өнгийн хадаг мөнх, амар тайвны бэлгэдэл /Энэ өнгийг тэнгэрийн бэлгэдэл бөгөөд ерөнхийдөө хүндэтгэлийн бэлгэдэл болгодог. Цэнхэр өнгийн хадгийг өөр хоорондоо, ах дүүсдээ барьж золгодог./

Б. Ногоон өнгийн хадаг дэлгэрэн арвижихын бэлгэдэл /Газар дэлхийн арвижихын бэлгэдэл бол ногоон өнгө. Энэ өнгийн хадгийг бурхан шашны таван махбодь бэлгэдсэн тусгай үйлд хэрэглэдэг бөгөөд хүмүүст барьж золгодоггүй./

В. Улаан өнгийн хадаг гал голомт бадран дээшлэхийн бэлгэдэл /Улаан өнгийн хадаг нь гал голомт бадран дээшлэхийг билэгшээдэг. Энэ өнгийн хадгийг бурхан шашны таван махбодь бэлгэдсэн тусгай үйлд хэрэглэдэг бөгөөд хүмүүст барьж золгодоггүй./

Г. Шар өнгийн хадаг бурхан шашнаа дээдлэхийг бэлгэдэл. /Бурхан шашны билэгдэл учир шар өнгийн хадгийг эрдэм номын багшдаа барьдаг бөгөөд өөр хүнд барих ёсгүй ажээ./

Д. Цагаан өнгийн хадаг сэтгэл ариун бодь сэтгэлтэй, өглөгч буяны бэлгэдэл болдог байна. /Өглөг буян, сэтгэл ариусгахыг билэгшээж цагаан сүүтэй зүйрлэдэг. Цагаан өнгийн хадаг маш том хүндэтгэлийн бэлгэдэл хэмээн үздэг. Энэ өнгийн хадгийг бурхан шүтээндээ өргөдөг бөгөөд хамгийн хүндтэй ахмад хүндээ барьдаг. Энэ өнгө нь хар муу санаа агуулаагүй, ариун байхыг илэрхийлдэг. Мөн шинэлэх, цагаалахад цагаан өнгийг билэгшээж, цагаан идээг дээд өнгөнд тооцдог. Цагаан өнгийг эхийн цагаан сүүтэй зүйрлэдэг/

 

Хадгийг хадгалахдаа аргамж сур, усгүй хар архины хамт хадгална. Аргамж сур нь малын заяа буяныг тогтооно, харин архи нь бусад бүх юмыг тогтооно гэсэн санааг агуулдаг. Монголчууд эрт дээр үеэс хадаг, архи хоёрыг насан туршдаа хадгалж чадвал тэр айлд эд хөрөнгө, мөнгө төгрөг тогтон улмаар өсч арвижин аз жаргалтай сайн сайхан амьдрана гэж үздэг байжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !