Дэлхий дахинд

Тань руу дайрч байгаа дайснаас, таныг тэвэрдэг хуурамч найз илүү аюултай – Шэйрлээд аваарай

Нэгэн эмэгтэй гэртээ, 4 метрийн урттай, питон хэмээх аварга могой тэжээдэг байв. Нэг өдөр, могой нь хоолноос гарч, хэдэн долоо хоног болоход, ямар ч аргаар хооллох гээд чадаагүй эмэгтэй, санаа нь зовж, амьтны эмчид үзүүлжээ.

Эмч анхааралтай сонсоод, “Могой чинь шөнө бүр, үргэлж хажууд чинь хэвтэж, ороож, шүргээд байдаг болсон уу?” гэж асуухад нь, гайхсан эмэгтэй, үнэхээр тэгдэг болсон, ингэхэд нь өрөвдөж, аргаа бардаг тухайгаа хэлсэн байна. Тэгтэл эмч, “Могой чинь өвдөөгүй байна.

Харин тэр таныг, идэхэд бэлтгэж байна. Тэр таныг ороох, шүргэх бүртээ өөрийн хүч, алхамуудаа тооцоолж байна. Тэр яагаад юм идэхгүй байна вэ, гэвэл ходоодоо суллаж зайтай болгож байна” гэсэн эмчийн хариулт, эзэн эмэгтэйг ямар байдалд оруулсан нь хэнд ч тодорхой.

Энэ түүхийн өгүүлэмж нь, таны найз нөхдийн дундаас, хоногийн 24 цаг, долоо хоногийн 7 гаригт, үргэлж дэргэд чинь эргэлдээд байдаг энхрий ялдам нэгэн найзын чинь зорилго, толгойнд ч багтамгүй хорон санаа агуулсан байж болохыг үгүйсгэж болохгүй гэдгийг анхааруулахад оршино. Тэврэлт, үнсэлт тэр болгон үнэнээсээ байдаггүй. Танруу дайрч байгаа дайснаас, таныг тэвэрдэг хуурамч найз аюултай гэдэг.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !