Онцлох

ЭНЭ МУТАРЛАГ НЬ БУРХАН БҮГДЭД МАНДАЛ ӨРГӨЖ БАЙГАА БАРИЛТ ЮМ – Хадгалаад аваарай

Мандалын мутарлаг нь Бурхан бүгдэд мандал өргөж байгаа барилт юм. 2 ядам хурууг голд нь босгосон нь сүмбэр уул, бие биенээ татаж дарсан хуруунууд нь 4 их тив, сүмбэр уулыг тойрсон 8 хуруу нь 8 бага тив,хуруунуудын хоорондох зайг 4 их далайгаар бэлгэдэж Бурханд өргөж байгаа өргөлийн хамгийн дээд нь юм.

Монголоор:

Газар дэлхийг хүжсээр сүрчин, цэцэг дэлгээд

Сүмбэр уул дөрвөн тивийг

Наран сарнаар чимсэн үүнийг

Бурханы оронд зорин өргөснөөр

Буй бүх амьтан тийн ариун орныг эдлэх болтугай.

 

Төвдөөр:

Саши бойжи жүгшин мэдог дам

Рирав линши нидай жанбади

Санжай шиндү мигдэ пүлва еэ

Догүн намдаг шинла жодбар шог

Ум сарва дата гада идам гүрү радна мандала хам ниръяа даяа ми

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !