Онцлох

ХҮҮХЭД ААВААСАА СОНССОН ҮГИЙГ ИЛҮҮ ТОГТООДГИЙГ ЭРДЭМТЭД НОТОЛЖЭЭ – Шэйрлээд аваарай

Бяцхан сахиусан тэнгэрүүдийн хувьд аав, ээж хоёр нь яг адилхан чухал билээ. Гэхдээ нэгэн сонирхолтой статистик судалгаанаас багачууд ээжтэйгээ ихэнх цагийг өнгөрөөдөг ч аавтайгаа хамт байх илүү дуртай байдгийг тогтоожээ. Гайхмаар юм шүү, гэхдээ үүнд буруу зүйл огт байхгүй. Ингээд та дараах мэдээллийг уншиж хүүхэд чухам хэнийхээ үгийг илүү тусгаж авдгийг олж мэдээрэй.

 

1. Шинэ төрсөн хүүхдэд аль ч хэл төрөлх хэл шиг нь байдаг

Хүн бүрт өөрийн төрөлх хэл гэж байдаг бөгөөд хэлд орох үедээ тэрхүү хэлээрээ л ярьж сурдаг. Харин аав ээж хоёрын хэнийх нь яриа илүү ойлгомжтой байдаг бол?

Харин энэ асуултын хариуг эрдэмтэд олсон байна. Хүүхэд ээжтэйгээ байнга цагийг өнгөрөөдөг, ингэснээрээ өөрийн тархиндаа хэн надад амьдрал бэлэглэсэн билээ гэдгийг бодон, бүхий л мэдлэгийнхээ эхийг тавьдаг. Гэхдээ эрдэмтэд асуудлын нарийн учрыг олох гэж судалгаа явуулжээ.

Туршилтын үр дүнд хүүхэд эцэг эх хоёроосоо хэл яриа сурдаг ч, энэ нь харилцан адилгүй гэнэ.

 

2. Хэний яриаг хүүхэд илүү тогтоодог вэ?

Хүүхэд хэлд ороход эцэг эх хоёр бараг адил тэгш үүрэгтэй нь судалгаагаар тогтоогдсон байна. Хэрэв эцэг эх нь өөр өөр хэлээр ярьдаг бол хүү ч бай, охин ч бай хоёр хэлийг хоёуланг нь ойлгож, юу ярьж байгааг нь мэдэж чадна. Хүүхэд тэдний аль алиных нь ярианаас  хамгийн багадаа 800 гаруй үгийг өөрийн үгийн сандаа тогтоож авна. Судалгааны явцад ярих, хэл ярианы эрхтнүүдээ жолоодох чадварыг аав ээжтэйгээ харилцах явцдаа олж авах  төдийгүй, угаасаа  генид нь байна гэдгийг мэджээ.

 

3. Эрдэмтдийн санал

Хүүхдийн харилцааны хэлбэр тогтоох явц, үгийн сан бүрэлдэхэд эцэг эхийн хэн нь илүү үүрэгтэй вэ гэдэгт хариу олох гэж удаан хугацааны туршид оролдож. Тэд үүнд хариулахын тулд дэлхийн 30 үндэстний  дунд судалгаа явуулсан байна. Үндэстэн бүр амьжиргааны түвшин бусад үзүүлэлтээр нөхцөл байдал харилцан адилгүй байсан нь мэдээж. Эрдэмтэд зөвхөн хэлний талаас нь биш мөн генетикийн үүднээс судалсан байна. Эцсийн эцэст дараах дүгнэлтэд хүрчээ.

– Бага насны хүүхдийн үгсийн санд аав нь илүү үүрэг гүйцэтгэдэг

– Харин ээж бол харилцааны хэв маяг, ярианы аялгыг төлөвшүүлдэг

– Эцэг бас генетикийн түвшинд өөрийн хэлний чадварыг өвлүүлдэг

– Ээжээсээ харин өөрийнхөө ярианы сэтгэл хөдлөл, өнгийг авдаг байна.

Ярианы өнгө, аялгыг хүүхэд ээжтэйгээ харилцах явцад тогтоож авдаг бол үгийн нөөцөө эцгээсээ авдаг байна. Хүүхэд хүмүүжүүлэх явц нь эцэг, эх хоёрт аль алинд нь чухал. Ийм болохоор аав, ээж хоёр хүүхэдтэйгээ цагийг аль болох их өнгөрүүлж байх хэрэгтэй. Хамгийн гол нь хүүхдээ ирээдүйд ямархуу яриа хөөрөөтэй хүн болгох вэ гэдгийг төлөвшүүлэхийн тулд аав ч, ээж ч хүүхэдтэйгээ байнга ярьж хөөрч байх хэрэгтэй байх нь.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !