Онцлох

БҮСГҮЙ ХҮН ДАРААХ ГУРВАН ЗАЯАНД ТӨРСӨН БАЙДАГ – Хадгалаад аваарай

Бүсгүй хүн гэдэг эр нөхрийнхөө удам угсааг үргэлжлүүлэх үр садыг нь өсгөн хүмүүжүүлдэг элбэрлийн дээд эх чанар юм. Эрт цагаас эхнэр болж буй хүн нөхөр нь хаана ямар нутаг хошуунд амьдарна тэнд нь даган очиж амьдардаг байжээ. Тийм ч учраас бэр буулгана гэсэн үг гарсан байна. Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг.

 

1. Тэнгэр заяатай бүсгүй: Ийм бүсгүй хүн тун ховор байдаг бөгөөд эр нөхрийнхөө зүг чиг нь байж, хийморь лундааг өндөрт өргөж, үргэлж урам зориг өгч, хамтдаа бүтээж, хөдөлмөрлөж байдаг.

2. Галын заяатай бүсгүй: Гэр бүлдээ бүхнээ зориулдаг. Өдөржин гал тогоондоо өнжиж, орсон гарсанг цайлж, эр нөхрийнхөө сэтгэл санааг тайван байлгадаг.

3. Адын заяанд төрсөн бүсгүй: Ихэвчлэн царайлаг байдаг. Гол зэвсэг нь эхэн үедээ эелдэг ч, шулам дотортой. Эр нөхрөө хэрүүлээс хэзээ ч дээш гаргадаггүй. Хөрөнгө, хүч чадал нь суларвал шууд дараагийн эрийг хайж эхэлдэг гэнэ.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

Эх сурвалж: budda.mn

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !