Онцлох

ДОЛООН ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭГЭЛГҮЙ БААТАР – Шэйрлээрэй

Долоон хүний амь аварсан эгэлгүй баатар Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн иргэн, сумын харцага Лхагвасүрэнгийн Буяннэмэх

Нутагтаа амрахаар явсан улс Чулуут гол үертэй байгааг харсан ч гүүрээр тойрч дасгал хэмээх хад чулуугаар явахаас төвөгшөөсөн болов уу? Бас нутгийн хүний – өнөө өглөөхөн 2 жийп гарсан гэсэн үгээр үг хийж, унаа техникэндээ ч найдан эрдэж, мост хүндрүүлэгч байдаг бүх юмандаа хийгээд гол руу оржээ.

Гэтэл үнэндээ тэр жийпнүүд нь гол дээр очоод туулж зориглолгүй буцаад явсаныг тэр хүн мэдээгүй байжээ. Тэдний машин ч үертэй голыг xaга яpaн зvcч давгүй яваад л байлаа.

Замын талаас илүүг туулан удахгүй гарлаа даа гэж бодоцгоон хэн хэн нь тайвширч эргээс 20-25 метрийн зайд явж байтал юу нь буруугаар эргэсэн юм бүү мэд машин нь таг унтарчээ.

Ингээд ямарч зүтгээгүй болсон машин урсгалд цохиулан буцаад голын төв рүү урсаж байгаад том хад чулуу юм уу элс хайрганд тулан зогсов. Зорчигчид бүгд шokонд орсон байлаа. Шагайгаар татаж байсан ус аажим дээшилсээр ташаагаар татахад бүгд сандралдан нэг нэгээрээ машиныхаа дээвэр дээр гарч суужээ.

Тус гарамтай хамгийн ойр айлын эхнэр Нарантуяа анх харж гэрийн эзэн лүүгээ утас цохин: Өвгөөн цаад гарам дээр чинь машинтай улс усанд суугаад машиныхаа дээвэр дээр гарцан оpuлолдож байна. Чи хурдан хүрээрэй би энүүгээр хүн амьтанд дуулгая гэж хэлжээ.

Нөхөр Даваадорж ч сайхан бор мориныхоо хар гүйхээр нь давхин хүрч байдал тун хүнд байгааг хараад тэсгэлгүй морьтойгоо шууд давхин ороод морь нь их усанд хөл алдахад эгээтэй л уначихсангүй санд мэнд буцан гарчээ. Даваадорж энэ голыг даган олон жил нутагласан учир өчнөөн л юм үзсэн байлгүй яахав:

-Та нар минь машиныхаа тэнцвэрийг хадгалж тараад суу, ойчиж урсчилгүй сайн бариад суугаарай би явж тусламж дуудая хэмээн хэлээд морио ороолгон давхин одов. Ингээд голын ойр орчмын айлуудаас бага багаар нэмэгдсээр голын 2 эргээр нэлээн олон хүн цуглажээ.

Голын урд эрэгт нэг машин ирж зогсон 5 залуу үсрэн бууж ирсэн нь ocолд орсон Батжаргалын гэр бүлийн хүргэн дүү Нямсүрэн тэргүүтэй залуус байлаа. Тэд нэг нэгнээсээ олс уян хамгийн залуу эрч хүчтэйгээрээ

Даваадалай гэгч булчин шөрмөс нь зангирсан, нүдэнд дулаахан, зоримог эрэмгий харцтай идэр насны залуу магнайлан ус руу орсон ба усны түвшин хүзүү хүрэх үед ур урсгал ширүүсэн бүгд хөл алдацгаан арай ядан буцаж гарч амьсгаагаа дараад дахин нэг оролдлого хийсэн боловч өмнөхийн адил үр дүнгүй болжээ.

Нэмэхийг ирэхэд зөвхөн дээвэр нь харагдах машин ямар нэгэн юманд тээглэн голын тэхий голд зогсож, ширүүн урсгалд дайвалзан дээр нь суух хүмүүс aмь авраарай хэмээн caндран opилолдож балчир насны 3 хүүхэд час хийн yйлалдаж байв.

Саяхан тэр хавиар дуу цахилгаантай сүрхий аадар бороо орсон учир усны түвшин тасралтгүй нэмэгдэж, голын эргээр цугласан хүмүүс дэмийн бужигнан яах учраа олохгүй дээш доош гүйлдэн, зарим нэг нь аргамжаа мяндас холбон зангидаж байгаа харагдана.

Тэр хэдийгээр урд нь уснаас хүн аварч үзээгүй, энэ талын ямарч туршлагагүй ч хэрэв цаг алдвал машин урсаж өнхрөн дээр нь аврал гyйн бvлтэгнэн суугаа хүмүүсийн aмь нac юу юугүй vpэгдэх нь тодорхой байсан тул завиа чирэн тус гарамнаас нэлээн дээшээ очиж цоорхой завиа хийлж гарлаа.

Долоовор хурууны өндөгний дайтай 2 цоорхойтой завь хий орсон ч бага багаар тасралтгүй гарч байгаа учир тийм амар хийлэгдсэнгүй. Ах дүү 2 ээлжлэн ноцоосдож, цугласан олон ч хамжилцав.

Завь бэлэн боллоо. Хий нь завсаргүй гарсаар л… Нэмэх аврах хантаазаа өмсөн завиндаа сууж сэлүүр байхгүй тул нэг том шургааг олж аван чиглүүлэн урсгалд орон хөвлөө… Эрэг дээрх хүмүүс урт олсоор завийг нь аргамжин үзүүрийг нь бариад усргал даган уруудав.

 

Голын урсгал үнэхээр хүчтэй тэр тусмаа сэлүүргүй хүнд амаргүй байсан ч бөх хүний хүч чадал, тэсвэр тэвчээрийг олонд харуулан машиныг чиглүүлэн залж хөвсөөр…Машин ойртох үед завьнийхаа урдаас бэхэлсэн олсоо шидсэн боловч арай хожуудуулжээ. Машин дээрх хүмүүс барьж авч чадсангүй завь хажуугаар нь урсан гарлаа.

Бушуухан эрэг рүү зүтгэж эрэг дээрх хүмүүс ч олсоороо татан гаргаж завиа явуут дундаа хийлэн гүйсээр гарамнаас бүр дээшилж 300-400 метрээс ахин ус руу орлоо. 2 дахь оролдлого бас амжилтгүй болов.Нэмэх завьнаас эрэг дээр буумагц завиа хийлж байгаарай хэмээн хэлээд мотоциклоо асаан давхихад хүмүүс мэл гайхан хойноос нь харан хоцроход мань эр голын эргээс холгүйхэн орших хэсэг бургас руу орон гарт эвтэйхэн нэгэн бургас хугалан авч буцаж ирэв. Том шургааг усанд улам хүндрэн түүнд завиа чиглүүлэхэд хүндрэлтэй байжээ. Ийнхүү 3 дахь оролдлого өмнөх 2 оосоо туршлага авсан учир амжилттай болж завь машин 2 холбогдлоо.

Нэмэхээ хүүхдүүдийг хурдан суулга хэмээн орилсон боловч тамир тэнхээгээ барсан түүний хоолой олигтой гарсангүй ч тэдгээр хүмүүс хүүхдүүдээ л аврах хүсэлтэй байсан тул жолооч 1-5 насны 3 балчир хүүхэд зорчиж явсанаас томоос нь эхлээд завьлуу шидлээ. Жаал завин дээр өнхрөн унаад yйлаад босоод ирэв. Хүчтэй урсгалд дайвалзан найгах завинаас жаал унах аюултай байсан тул

Нэмэх хүүгийн гарнаас татан суулгаж нөгөө гараараа дараа дараагийн хүүхдүүдийг тосон авав. Гурвын гурван нялх хүүхэдтэйгээр эрэг рүү буцах маш эрсдэлтэй байсан учир завь хэдийгээр хий султай байсан ч нэг том хүн суулга гэсэнд хүүхдүүдийн ээж 30 гаран насны бүсгүй завинд суун анхны тээвэрлэлт эхэллээ.

Хурсан олон завийг маш болгоомжойгоор аажуухан татаж байсан нь олон айлаас цугласан сайн муу мяндаснуудаас аль нэг нь тасарч мэднэ гэж гэж болгоожилсоных байлаа.Машин дээр үлдсэн 3 том хүн хүүхдүүдийг эрэг дээр хөл тавихад баярын нулимс унаган сэтгэл амарч хүүхдүүд л мэнд гарсан хойно бид ч яахав дээ хэмээн бодсон ч бүгд л алтан дэлхийнхээ хөрсөн дээр алхаж гишгэн амьдрахыг хязгааргүй их хүсч байлаа

Хөөрхий Нэмэхийн хамаг бие салганан чичирч, хөл нь гуйвж байвч шүд зуун тэссээр ахин орлоо. Усны түвшин улам нэмэгдэхийн хэрээр машины дайвалзан найгах нь ихсэнэ. Нэмэхээ машин луу яаран яаран чиглүүлэн хөвнө. Энэ үед машин дээр 60 насны эхнэр нөхөр, 30 гаран насны бага охиныхоо хамт бие биенээ зоригжуулан охин нь ээждээ хэрэв машин унаж урсвал дээшээ хараад биеэ суллан хөвж хэрхэн амь аврагдах талаар зааж хэлж өгч байв. Ээж нь:

-Завь олон том хүн даахгүй байх аав ээж 2 нь яах вэ миний охин л эхэлж суугаарай хэмээн захиж хэлжээ. Гэсэн ч завь ирэн Нэмэхээ: -2 хүн бушуухан суугаарай гэж хэлэхэд эргэлзэх зүйлгүй ээж охин хоёулаа суун машин дээр биш усан дээр завилан суугаа юм шиг харагдах аавийгаа, ханийгаа өpөвдөн хайрлан, нулuмс унаган харж байв. Хүмүүс завийг татах үед л Нэмэх нэг юм гараа амраан амьсгаа дарах боломжтой болж байлаа.

Ийнхүү 6 хүн аварч одоо сүүлийн ганц хүнийг аврах үлдлээ. Нэмэх хэдий сульдан ядарч амармаар байсан боловч хүмүүс нь буугаад хөнгөрсөн машин хэзээ хэзээгүй урсахыг мэдэж байсан учир ахин ус руу орлоо.

Эрэг дээрх хүмүүс баярлалдан орилдож шүгэлдэх нь шүгэлдэж баяр хүргэн алга ташихад Нэмэх мөн ялгаагүй нэгэн гэр бүлийн бүх хүнийг үерийн уснаас аварч чадсандаа сэтгэл хангалуун мишээж, нүд рүү нь урсан орох магнайнхаа хөлсийг арчин эрэг рүү ширтэн явна. Ийнхүү аврах ажиллагаа нутгийн сайхан сэтгэлт олон болон эрэлхэг зоригт, хүч чадлын уурхай болсон энэ гайхалтай залуугийн ачаар амжилттай өндөрлөлөө.

 

Долоон хүний амь аварсан эгэлгүй баатар Нэмэхээ….

Хүндэтгэсэн Батжаргалын Түвшин

Энэ сайхан эгэл баатрын үйлийг нэг сайн шэйрлээд өгээрэй манайхаан!

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !