Онцлох

Х.СҮРЭНХОРЫН ХЭЭР АЗАРГАНЫ УРАЛДСАН ТҮҮХ – Хадгалаад аваарай

Х. Сүрэнхорын Хээр азарганы уралдсан түүх: 1985 оны унага

1.  1986 он даага Хэнтийн Дэлгэрхаан суманд түрүү..(Номхрох нь хэрэг гээд урд хоёр хөлийн бэрэвхийг нь маахайлхаас сэргийлж марль-аар боож байгаад бие томтой хүүхдээр унуулж уралдуулсан байгаа юм. Унасан хүүхэд нь Дандарын Баянжаргал гэж хүн…)

2. 1987 он Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдлийн 30 жилийн ойд шүдлэн түрүү…(Дэлгэрхааны зүүн хойд талын залгаа сум)

(Энэ наадамд Х.Сүрэнхор Азарга, Соёолон, Шүдлэн түрүүлгэж, их нас, даага аман хүзүүдүүлсэн…)

3. 1988 он Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан оргил” нэгдлийн 30 жилийн ойд хязаалан түрүү… (Энэ наадамд азарга 3-т, хязаалан түрүүлгэсэн…)

4. 1989 он Дэлгэрхааны Рашаан амралтын ойг улсын баяр наадамтай хавсаргаж хийхэд соёолон түрүүлсэн…(энэ жил гүү хураасан хариугүй эцэнхий байсан…)

5. 1990 он хавчиг азарга Дэлгэрхаан сумынхаа наадамд түрүүлсэн… (Хээр азаргатай Дэлгэрхааны Амтын Цэндсүрэнгийн Дашдондог (Х.Сүрэнхоргуайтай нас чацуу хүмүүс) гэж хүний Цавьдар азарга хамт ирээд бариа хүрэхэд 300м орчим газарт сажлаад чүүтэй айтай 5-д орсон… Хээр азарга түрүүлэхдээ гөлөм нь дэрвэж түрүүлж байлаа… )

6. 1990 он Монголын нууц товчооны 750 жилийн ойн наадмаар давхар уяагаар түрүүлсэн…

7. 1991 он АХ70 жилийн тэгш ойгоор улсынхаа наадамд долоо настай азарга ирж уралдаад хол түрүүлсэн….

 

Ер нь Хан Хэнтийчүүд зөвхөн тэгш ойн жил улсад ирж уралддаг заншилтай байсан уралдсан болгондоо түрүү айраг авдаг уламжилалтай хүлээн зөвшөөрөгдсөн хурдтай аймаг…

Хээр азарга адууныхаа түрүүнд ганцаараа хол тасарч явдаг араншинтай адуу байсан бөгөөд 1991 онд наадмаас буцаж явахдаа машинд дайруулж эндэхдээ мөн адуунаасаа ганцаараа тасарч түрүүлж явж байсан…

Хээр азарга даага сумандаа бараг санамсаргүй гэмээр түрүүлчхээд шүдлэн, хязаалан зэргэлдээ сумуудад уралдаад соёолон суманд дахин уралдсан. 1989 онд Хээр азарга гүү хураасан, хариугүй эцэнхий азарга байсан бөгөөд нутгийн уяачид ийм эцэнхий азарган соёолонг өнөөдөр дийлж уралдана хэмээн тооцоо гаргасан байдаг…(Нутгийн уяачид “Босоо хээр”-ийг эгэлгүй хурдан адуу гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй байсан хэрэг )

Наадмаар Хэрлэнбаян-Улааны Тожилын Пүрэвийн морин халзан соёолон, Төв аймгийн Баянжаргалангийн нэг морин соёолон, Дэлгэрхааны Батмөнхийн Билэгсайханы халтар морин соёлонгууд хээрийг дундаа хавчуулаад барьж уралдсан. Эдгээр гурван соёолон хурдан байсан морин соёолонгууд, ард дээр нь бас Дэлгэрхааны Ч.Халтар, Д.Лхагвасүрэнгийн морин соёлонгууд яваа. Үндсэндээ таван морин соёолон барьж уралдаж байгаа.

Тэгээд барианы зурхайгаас 3 гаран 4км шахуу газарт ирээд л машины цонхоор том нударга дохих шиг л болоход хээр азарган соёолон хамт барьж уралдаж байсан 5-н морин соёолон зогсоо юм шиг үлдээж тарласан. Тэр таван морин соёолон суугаагүй зүгээр байдгаараа л тарлаад байгаа шүү дээ. Тэгэхэд л Дэлгэрхааны уяачид “Босоо хээр”-ийг эгэлгүй мал гэдгийг хүлээн зөвшөөрсөн учиртай….

1991 онд АХ 70 жилийн ойгоор мөн “Буянт-Ухаа” дээрээс хөдөлгөсөн болов уу! Морин тойруулгын сарттай зөрж өнгөрөөд л шидсэн чулуу шиг тарлаж түрүүлсэн түүхтэй… (Зөрж өнгөрөх үед Сартыг бол суусан гэж бодохгүй байна тарладагаараа л тарлаж байсан байх…)

Эндээс дүгнэж үзвэл хээр азарга ерөөс байгалиас заяасан ялан дийлэх, юмны түрүүнд явах төрөлхийн тийм омголон зантай, онцгой сэтгэл зүйтэй адуу байсан болов уу гэсэн таамгийг дэвшүүлж байнаа. Ялангуяа уяаны үед мэнгэ илрэх, шүд хар хаг суух гэх мэт судар номонд байдаг шинж тэмдгүүд илэрч байсныг Х.Сүрэнхоргуай дурсан ярьсан байдаг….

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !