Онцлох

МУУ ХҮМҮҮСТЭЙ МАРГАЛДАЖ, СЭТГЭЛ ТАВГҮЙТСЭН БОЛ СҮҮ УУ – Хадгалаад аваарай

Муу хүмүүстэй маргалдах, сэтгэл санаа тавгүй болох, ер нь муу муухай мэдээ сонсох гээд л харилцаанаас үүсэх асуудлыг хамгийн сайн шийдэх арга бол сүү уух юм.

Тан руу чиглэсэн ямар нэгэн хэл ам, муу муухай үйлийн хариуд тэр хүнийхээ байгаа зүг рүү нь сүү өргөх, боломжоороо маш хурдан сүү уух хэрэгтэй. Энэ нь танд юу ч тусахгүй, бас нөгөө муудалцсан хүндээ хор уршиг болохгүйгээр энергийг цэвэрлэж байна гэсэн санааг илэрхийлнэ. Мөн хор сумыг тэр дор нь сүүгээр ариутгаж байна гэсэн санаа юм шүү.

Монголчууд аян замд явах хүнийхээ араас 9 нүдтэй цацлаар сүү өргөдөг нь замд тохиолдох бохир энергийн урсгалыг цэвэрлэж банйа гэсэн санаа.

Боломжтой айл болгон гэртээ 9 нүдтэй цацалтай болчихвол их зүгээр. Сэтгэл санаа тавгүйтсэн үед түүгээрээ сүү өргөх хэрэгтэй. Энэ нь маш том засал болдог.

 

Хараалч хүн ӨШ ХОНЗОН АВАХ, ГЭСГЭЭН ЦЭЭРЛҮҮЛЭХ гэсэн хоёр чиглэлээр хараадаг бөгөөд тарнийн, увдисын гэж хоёр хуваагддаг ажээ.

Увдисын хараалч гэдэгт элдэв тарни үгүй ч түүнд муу санасан, хэл аманд нь өртсөн хүмүүс хэлснээр нь болж дуусдаг. Хараалч л зөвхөн тэр хараалаа буцаах эерүүлэх аргаа хадгалж үлддэг. Хараалч үр удамдаа үлдээж уламжлуулахдаа ач талдаа цээрлэж, зээ талдаа зөвшдөг заншилтай.

Тарнийн хараал буюу тарнийн хүчээр үйлдэгдэх хараал нь тарни хараалыг агуулдаг.

Нүд өвдөх, шөрмөс татах, хэл татах, булчин урвах, гэдэс дүүрэх, яс янгинах, шээс задгайрах, ам хэлэн дээр юм гарах зэрэг олон шинжээр хараал танд хүрсэн нь илрэх бөгөөд хараалгасан хүн ямар жил мэнгэтэй болохоос шалтгаалж хараалын илрэл тодордог аж.

 

Хар хэл ам

Энэ нь байнга нүгэл, муухай үйлд зорьдог, худал хулгай, хэрүүл ааш зангийн эвдрэл, садар самуун явдал, хүнд тусах олон түмний сэтгэл, хар хэл үг, шүүмжлэлийн нөлөө ажгуу.

Тэр нь хийморь сүлд доройтох, ажил үйлс нь хазгайтах, үл бүтэх, муу үйл нь илэрч ял зэмд унах зэргээр илэрнэ. Хар хэл амнаас хол явъя гэвэл саар муу үйлээс хол явахыг хичээвээс зохистой.

 

Цагаан хэл ам

Олноос гайхуулан онцгойрох тохиолдолд орчны хүмүүс атаархан шуугих мөчөөрхөх, дөвийлгөн хөөргөх нь ихэдвэл цагаан хэл ам болох ажээ.

Хуучны хүмүүс үр хүүхдээ энэ мэтээс сэрэмжлэн гадны хүнд магтдаггүй, гадны хүн л магтаж дуулбал илүү үзлээ гэж сэжиглэн цээрлэх заншил байх агаад улаан цагаан хатуу ширүүн үг хараалаар хүүхдээ харааж цагаан хэл амыг нь тэнцүүлэх заншил байжээ.

Учир нь цагаан хэл ам нь хараасаа илүү аюултай, амь нас гал голомтод халддаг тул ийн хараах нь ерөөл мэт өлзий болно гэж үздэг.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !