Онцлох

СУДАСНЫ ХАНА БӨГЛӨРЧ БАЙГААГ ИЛТГЭХ 9 АЮУЛТАЙ ШИНЖ ТЭМДЭГ – Шэйрлээд аваарай

Судасны хана бөглөрч байгааг илтгэх 9 аюултай шинж тэмдэг. Үүнд яаралтай арга хэмжээ авахгүй бол эцэстээ цус харвалт эсвэл зүрхний шигдээс болоход хүргэнэ.

Судасны хана бөглөрөх нь цусны эргэлтийг удаашруулдаг. Хэрвээ үүнийг таслан зогсоохгүй бол эцсийн үр дүн нь цус харвалт эсвэл зүрхний шигдээст хүргэнэ.

Холестерины өндөр хэмжээ эсвэл ханасан тосны агууламж ихтэй хоол хүнс ихээр хэрэглэх нь эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Мөн амьдралын идэвхгүй хэв маяг, эрүүл бус хооллолт ч судас бөглөрөхөд хүргэдэг. Эдгээрээс гадна удамшил ихээр нөлөөлдөг болохыг анхаарна уу.

 

Таны судас бөглөрч байгааг ямар шинж тэмдгээр мэдэх вэ? Танд эмнэлгийн тусламж хэрэгтэй эсэхийг яаж мэдэх вэ?

1. Хөлөөр өвдөх: Хэрвээ таны хөл байнга өвдөөд байвал эсвэл урьд өмнөхөөс илүү амархан ядарч чилээд байвал артерийн судас бөглөрч байгаагийн шинж тэмдэг байж болно.

2. Амьсгаадах: Алхахад амьсгаадах эсвэл багахан ч гэсэн биеийн хүчний ажил хийхэд амьсгаа давчдаад байвал цусан хангамжийн асуудал үүссэнийг илтгэнэ.

3. Толгой хүчтэй өвдөх: Хэрвээ толгой ямар нэгэн тодорхой шалтгаангүйгээр өвдөөд байвал артерийн судас бөглөрч байгаатай холбоотой байж болно.

4. Бэлгийн сулрал: Судас бөглөрснөөс болж эрчүүдэд бэлгийн сулралын асуудал үүсэж болзошгүй. Яагаад гэвэл артерийн судас бөглөрснөөс болж бэлэг эрхтний цусан хангамж муудна.

5. Хүйтэн хөл: Хэрвээ үе мөчний артерийн судас бөглөрсөн бол гар, хөл хүйтэн мөс шиг болдог.

6. Бэлхүүсээр өвдөх: Нуруу, бэлхүүсээр өвдөх нь судас бөглөрч байгаатай холбоотой байж болно.

7. Тэнцвэрээ олж чадахгүй байх: Судас бөглөрсөн үед толгой эргэдэг, мөн тэнцвэрээ алдах зэрэг таагүй шинж тэмдэг илэрдэг.

8. Ар дагзаар дарж байгаа мэт мэдрэмж төрөх: Энэхүү шинж тэмдэг нь эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд харилцан адилгүй илэрдэг. Everyday Health сэтгүүлд бичсэнээр, эмэгтэйчүүд “ар дагзаар дарж байгаа мэт” өвддөг гэжээ.

9. Ядрах: Энэхүү шинж тэмдэг нь ихэвчлэн эмэгтэйчүүдэд илэрдэг. Ямар ч шалтгаангүйгээр ядардаг байна.

 

Тархи, зүрх судасны өвчний үүсэх гурван шат

Нэгдүгээр шат: Цусан дахь өөхний хэмжээ ихсэх болон даралт ихсэх, цус өтгөрөх зэрэг нь хүний биеийн судас болон зүрхний үйл ажиллагааны доголдсоныг илэрхийлэх гол шинж тэмдгүүд бөгөөд тархи, зүрх судасны өвчний нэгдүгээр шат юм.

Аль нэг шинж тэмдэг нь илэрсэн тохиолдолд нөгөө хоёр нь бас илрэх магадлал маш өндөр.

Хоёрдугаар шат: Артерын судасны хатуурал болон судас бөглөрөх.

Нэгдүгээр шатны шинж тэмдэг илэрдэг хүмүүс эрүүл мэнддээ анхаарал тавихгүй, зохих эмчилгээг хийлгэхгүй байвал 1-3 жил ийн дотор артерын судасны хатуурал болон судас бөглөрөх шинж тэмдэг илрэх аюултай. Энэ бол даруй хоёрдугаар шатандаа орсны илрэл юм.

Гуравдугаар шат: Зүрхний титэм судасны өвчин болон тархинд цус харвах.

Энэ хоёр бол тархи, зүрх судасны өвчтөнүүдийн хамгийн хүнд, ноцтой илрэл. Энэ шатандаа орсон өвчтөнүүдийн 80-90 хувь нь үхлийн аюулд өртдөг. Иймээс тархи, зүрх судасны өвчнөөс цаг алдалгүй урьдчилан сэргийлэх нь нэн чухал.

 

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !