Онцлох

ЭНЭ ЖИЛ СУРГУУЛЬД ОРОХ ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД – Шэйрлээд аваарай

1. Хүнтэй чөлөөтэй мэндэлж сургах.

2. Хувцсаа өөрөө хурдан тайлж өмсөж сургах.

3. Хүний яриаг анхааралтай 5 -7 минут чагнаж сууж сургах.

4. Цэцэрлэгт сурснаараа хувцсаа эвхэх

5. Хооллох үед халбага сэрээ зөв барьж зөв сууж сайн зажилж идэх.

6. Бусдыг хүндэлж байхыг хэлж өгөх.

7. Гэрийн даалгавар чиний амжилтанд хүргэх ажил гэдгийг ухааруулах.

8. Багшид нь хэлнэ гэж хэлж болохгүй. Багш нь чиний найз чамд туслагч гэж ухааруулж өгөх.

9. Өөрт тохирсон ажил хийлгэж байх.

10. Ширээний ард суулгаж зураг зурах гээд бага багаар 35 минутыг тэвчээртэй суух дадлыг хэвшүүлэх

11. Сургууль цэцэрлэг 2- ын ялгааг сайн хэлж өгөх

12. Хамт олон, найз, багш нар сургуулийн онцлог гээд бүгдийг ярьж өгч байх.

13. Яагаад сурах болсныг өөрийнхөө амжилттай сурсан түүх бие даан хийх ач холбогдлыг бага багаар өдөр бүр бяцхан даалгавар хийлгэх бүрдээ хэлж байх.

15. Загнаж орилж шийтгэж болохгүй, тэвчээртэй хүлээцтэй сонсож , дараа нь зөөлнөөр учрыг нь ойлгуулж сурах.

16. Урам дэм өгч өөрснөө хамтдаа хийх .

17. Санаа бодлыг нь байнга сонсох яагаад дургүй байна гэдгийг тайлбарлуулж Яагаад хийх ёстойг олуулж ухааруулах

18. Тогтмол цагт унтуулж босгож сургах

19. Өдөр бүр ном уншиж өгөх өөрөө уншиж хүсэл төрүүлэх

20. Байнга асуулт асууж бүтэн өгүүлбэрээр хариулт авахыг хичээж чиглүүлж туслаарай.

Амжилт хичээцгээe хамтдаа.

Эх сурвалж: Galuut.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !